16 удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн бүлэг этгээдийг илрүүлжээ

Aдмин / Хууль

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

Шалгалтаар дээрх хэргийг үйлдсэн иргэн “Г”, “Х”, “С” нар нь бүлэглэн шөнө, оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдээс гар утсыг булаах, зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, эмийн сангийн худалдагч нараас гар утсаараа яриулаач хэмээн хуурч мэхлэн гар утсыг нь авч зугтаж, улмаар тухайн гар утсанд байх хувь хүний мэдээллийг ашиглан банкны мэдээлэлд нь нэвтрэн зээл авч, тухайн мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглох, авто машин худалдан авах зэргээр мөнгө угаах гэмт хэргийг давхар үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоолоо.

Иймд иргэн Та дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж танихгүй нэгэнд өөрийн гар утсаа ашиглуулахгүй байх, хувийн мэдээллээ цахим орчинд нээлттэй нийтлэх нь энэ төрлийн гэмт хэрэгт хохирч болзошгүй тул анхаарал, болгоомжтой байж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.35] 2024-01-13 10:54:20

Ийм хулгайч дээрэмчин новшнуудыг чинь нус шиг гажиг хуулиараа улс өөрөө хөхиүлэн дэмжиж бэлтгээд байгаа юм шүү дээ

Зөвлөх [203.17.23.197] 2024-01-10 12:06:25

Өөрсдийнх нь болон ах дүү эх эцгийнх нь хөрөнгийг хурааж иргэдийг хохиролгүй болгоод дээрэмчидыг шоронд 10 жилээр хий. Хөрөнгийг хурааж хохиролыг барагдуулахгүй болхоор хулгайч дээрэмчидэд ашигтай байгаа тул хулгай дээрэм багасахгүй байна

Зочин [203.98.76.249] 2024-01-10 12:59:35

хулгайчууд хууль хэрэгжүүлж байхад хулгайг цаазлах талаар ган хийхгүй

Зочин [202.9.46.84] 2024-01-10 12:52:05

Yag zov

Зочин [103.57.93.227] 2024-01-09 16:52:58

ingej amidrahaar uheech

Зочин [203.98.76.249] 2024-01-09 14:16:05

ЦААЗ ӨГӨӨ. ХУУЛЬ ҮХҮҮЛЭХ ЁСТОЙГ ҮХҮҮЛЭХ НЬ ЗӨВ БОЛООД НИЙГЭМИЙН ҮҮРЭГ МӨН

Оодой [66.181.190.129] 2024-01-09 13:18:30

Хуулиа чанга болго муусаын юмнуудын

Энкүүш [66.181.161.220] 2024-01-09 13:11:25

Арчаагүй баас нар олон хүн хохирожээ сда нарын дахиж хулгай дээрэм хийхгүй болтол нь ялын өг

Энкээ [103.57.95.90] 2024-01-09 12:13:01

Арчаагүй хар гөлөгнүүдээ зөв амьдар хайран залуу нас


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.