БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны төрсөн өдөр тодорхойгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ онд 40 нас хүрч байгаа. Олон улсад түүнийг нэгдүгээр сарын 8-ны өдөр төрсөн гэж итгэдэг ч яг үнэндээ хэдний өдөр төрснийг нь Умард Солонгос улс урьд нь хэзээ ч ил тод танилцуулж байгаагүй, өндөр нууцалдаг. Түүнийг 1984 онд төрсөн, энэ жил 40 хүрч байгааг ч мөн адил Умард Солонгос улс биш АНУ судалгааны дагуу гаргасан гэж дэлхий нийтэд танилцуулж байсан байна.

Ким Жон Уны өвөө, БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен болон түүний аав Ким Жон Ил нарын төрсөн өдөр харин олон нийтэд ил тод байж, тэдний төрсөн өдрийг Үндэсний баярын өдөр болгон тэмдэглэдэг юм.

Ким Жон Уны тухайд улс даяараа төрсөн өдрийг нь нууцалдаг, улсын хэвлэлээр ч урьд өмнө нь төрсөн өдрийн мэндчилгээ хүргэж байгаагүй юм байна.

Түүнийг нэгдүгээр сард төрсөн байх магадлалтайг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын дөрвөн жилийн өмнө дэвшүүлсэн мэндчилгээнээс харж болох юм. Анх 2020 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп түүнд мэндчилгээ дэвшүүлж байсан нь хамгийн анхны сэжүүр болж байжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.