Л.Бум-Аюуш: Гулгаж явсан чарга нь хагарч хүний бие рүү зоогдон шулуун гэдэс нь урагдсан тохиолдол гарсан
Энэ оны нэгдүгээр сарын 5-8-ны хооронд халтиргаа гулгаа, цана чарганаас унаж гэмтсэн 267 хүн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ) болон салбар эмнэлгээр тусламж үйлчилгээ авчээ.
Эдгээр өдөр цана чарганаас унаж 47 хүн гэмтсэн байна.
Цана чаргаар гулгаж, хүнд гэмтэж бэртэж байгаа эрсдэлийн талаар ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн их эмч Л.Бум-Аюуш хэвлэлд өгсөн ярилцлагадаа анхааруулсан байна.
Тодруулбал стандарт бус хуванцар чарга хагарч хүний бие рүү зоогдож, шулуун гэдэс нь урагдсан тохиолдол ч гарсан тухай тэрбээр сэрэмжлүүлэв.
Энэ талаар тэрбээр "Машины араас чаргануудыг үргэлжлүүлэн чирэх нь эрсдэлтэй. Чаргаар гулгаж байгаад хана хашаа мөргөх, чарга хагарч биед зоогдох гэх мэтчилэн тохиолдол гарч байна.
Харин гудамж талбайд гэмтсэн гэмтлийн ихэнх хувьд гарын шуу хэсгийн хугарал, гавал ясны гэмтлүүд зонхилж байгаа юм.
Халтирч унахдаа хажуу талынхаа шатны бариулыг цохисноор хавирга, цээжээ гэмтээх, савж унаад аарцаг, ахар сүүлээ гэмтээх эрсдэл бий. Сүүлийн үеийн үзлэгээр ахар сүүлний гэмтлүүд нэлээд орж ирж байгаа.
Иймд өөрт эвтэйхэн гулгаж халтирахгүй гутал, хувцас өмсөх нь чухал. Гадуур халтиргаа гулгаатай үед явахдаа хагас бөхийж, өвдгөө нугалж алхахыг байнга мөрдлөг болгохыг зөвлөе.
Агаарт гарах замд битүү хятад хуванцар чарга зарж байна. Нэгдүгээрт тэр чарга маш нимгэн байна. Чулуун дээр очиж хагарах, хана хашаа мөргөж хагарах эрсдэл бий. Хагарч хүний бие рүү зоогдох тохиолдол гарч байгаа учраас стандарт бус чарганаас татгалзахыг зөвлөж байна" хэмээв.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:40
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:39
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.