УИХ: 1955 оны Төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулж, Эрдэнэбүрэнгийн станц дээр анхаарч ажилламаар байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Дараах хүмүүсийг Элчин сайдаар томилохоор хэлэлцэж байгаа юм. Бүгд найрамдах Солонгос улсад суух Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, Бүгд найрамдах Польш улсад суух Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг, Шведийн хаант улсад суух Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:- Сүүлийн жилүүдэд яах аргагүй монголын гадаад харилцаа сайжирсан. Төрийн тэргүүн санаачлагатай ажиллаж тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Зөвхөн зам тээврийн салбарт гэхэд маш олон гэрээ хэлцлийг хийсэн. Гадаад харилцааг эдийн засагжуулах гэж их ярьж байна. Өнгөрсөн жил гэхэд олон жил яригдсан Улаанбаатар төмөр замын асуудалд анхаарч, энэ компанийн дүрмийн сан нэмэгдэж, 200 гаруй тэрбум төгрөгийн өр төлөгдсөн. "Улаанбаатар төмөр зам" энэ жил түүхэндээ анх удаа 70 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Өнгөрсөн онд Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын хүрээнд автотээврийн хэлэлцээрийг байгуулсан. Үүний үр дүнд Монголын том оврын автомашинууд Хятад улсын газар нутаг дээр болон гуравдагч улс руу тээвэр хийх боломжтой болсон. Монгол автобусууд өнөөдөр Бээжин, Хөх хот, Тяньжин орж байна. Энэ бол гадаад харилцааны яамны үйл ажиллагааны үр дүн. Мөн АНУ руу нислэг үйлдэх боломж бүрдлээ. Веатнам, Лаос улстай шууд нислэгтэй боллоо. Энэ мэтчилэн гадаад харилцааг эдийн засагжуулахад анхаарч байна. Цаашид Герман, Польш улстай автотээврийн хэлэлцээ байгуулах гэж байна. Энэ бүхэнд Гадаад харилцааны яамныхан маань оролцож байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Нэр дэвшиж байгаа та бүхэн маш сайн ажиллаж байсан. 1955 оны төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулж, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц дээр анхаарч ажилламаар байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:- Ерөнхийлөгчөөс Элчин сайд нарыг оруулж ирж байна. Сүүлийн үеийн Элчин сайд томилгоо их алдаа дутагдалтай байсан. Улстөрч, ашиг сонирхолтой хүмүүсийг оруулж, ирж байсан бол энэ удаа бэлтгэгдсэн хүмүүс орж иржээ.
Сэтгэгдэл
Зочин [45.117.35.9] 2024-01-15 13:47:17
Тоон үзүүлэлт бодитой ахиц дэвшлүүд гарчихаад байхад яагаад ингээд ийм тийм гээд байдгийн ойлгохгүй юм. УБТЗ ажилчдын цалинг нэмлээ түүхэндээ байгаагүй ачаа тээвэрлэлээ. Ахиж дэвшжил байна шдээ
Zochin [45.117.35.9] 2024-01-15 13:45:23
Buhel buten salbariin ded butets system uurchlugduj bolohiig saijirch bolohiig haruulj yvaa hun shuu muulj harluulad baih undeslel uugn baihgui shu
Batjargal [45.117.35.9] 2024-01-15 13:44:13
Hiisen ch harluulna hiigeeguich harluulna gedeg l bolchhd baigaa ym ard tumend ylgaj salgaj yvah husel ch baihgui boltsn ymshig baigaan
Ёндон [45.117.35.9] 2024-01-15 13:18:36
энэ сэтгэгдэл бичиж буй зарим хүмүүс ганц нэг ажил хийж байнга дугарж байдаг хүмүүсдээ их дургүй юмаа даа Битгий ингэж нэгнийгээ харлуулж байлдаа
Гэрэл [45.117.35.9] 2024-01-15 13:10:35
Монгол улсад анх удаа УБТЗ ашигтай ажиласан жил байлаа Энэ бол яах аргагүй Яам удирдаж байгаа хүний зөв зохион байгуулалт юм
Нямсүх [45.117.35.9] 2024-01-15 13:06:18
Хөрөнгө оруулалт чухал ч зөв гэрээ хэлэлцээр хийх дээр л Монгол улс алдсаар ирсэн, Энэ хүн бол гэрээ хэлэлцээр яаж хийх түншлэхээ мэднэ, Баруун бүсээ цементээр хангаад явж байгаа биш үү??????
Чимгээ [45.117.35.9] 2024-01-15 13:04:50
Ганцхан Ховд биш Баруун бүс, Улсынхаа төлөө ажиллаж буй цөөхөн хүмүүсийн нэг шүү. МАН ман,,, гээд байх юм. Гэвч хийж буй хүн бол арай ялгаатай шүү.
Батаа [45.117.35.9] 2024-01-15 13:03:29
ЭБУЦС гэж яг юуны талаар ямар төсөл санаачлага бүтээн байгуулалтын төлөө зүтгээд байгааг ард түмэн яагаад ойлгохгүй байгаа юм бэ??? ТОГНЫ ҮНЭ БАРАГ 5 ДАХИН БУУРНА. БАРУУН БҮСЭЭ ТОГООР ХАНГАДАГ БОЛНО. Ийм л сайн бүтээн байгуулалт болох юм шүү дээ
bolor [45.117.35.9] 2024-01-15 13:01:44
Гадаадад харилцаа сайжирж буй нь монголын эдийн засагт маш том хөрөнгө оруулалт орж ирж байна
Зочин [66.181.184.199] 2024-01-14 20:20:38
Энэ Бямбацогт төрөл арилжсан юм шиг болжээ Эх орон ард түмэн гээд л Хөшөөт,эрдэнэ бүрэн гээд л өөийнх нь эрх ашиг давхар явж байгаал даа мөн ч их зальтай ёроолгүй шуналтай хулгайч даа Ховдынхон энэ хулгайчаасаа салаарай
Зочин [45.117.35.9] 2024-01-15 13:06:54
gants ym hij bga hunig chi ingej heled yhude howdod Ene hunees oor hen ym hiiged bna gargad irdeb
zochin [66.181.176.215] 2024-01-14 00:05:18
Элбэгдорж л монголын гадаад харилцааг дэлхийд нээсэн дээ
ЗОЧИН [202.126.88.221] 2024-01-15 10:19:49
ГАДААД ХАРИЛЦАА БОЛ УЛАМЖЛАГДАН ИРСЭН ХАРИЛЦАА ЭЛБЭГДОРЖ НЭЭСЭН ГЭВЭЛ НҮГЭЛБОЛНО ШҮҮ
Зочин [89.223.118.211] 2024-01-13 23:47:06
Сайд зөв ярьж бн салбараа мэдэж бн ховдын ахиж сонгогдох ,б,бүсийн, хүн
Зочин [202.55.188.102] 2024-01-13 22:28:47
Зайл үз .
зочин [60.41.246.196] 2024-01-13 18:06:13
БЯМБАЦОГТ ЮУ ХЭЛЭЛЦЭЖ ЮУ ЯРЬЖ БУЙГАА ӨӨРӨӨ МЭДЭЖ БУЙ ЮМУУ. ЭЛЧИНГИЙН АСУУДАЛ ЯРИХААР ТӨМӨР ЗАМ, АВТОЗАМ ЯРЬСААР Л ...