Исландад галт уул дэлбэрч, лаав нь хот руу урссаны улмаас байшингууд шатжээ
Исланд улсын баруун өмнөд хэсэгт ням гаргийн өглөө галт уул дэлбэрч, лаавын урсгал ойролцоох загасчдын хотод хүрсэн байна. Үүний улмаас хэд хэдэн байшин шатжээ.
Мэргэжилтний хэлснээр энэ удаагийн дэлбэрэлт хамгийн ноцтойд тооцогдож байгаа бөгөөд Гриндавик хотын бүх оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн аж.
Өнгөрсөн сард мөн галт уул дэлбэрсэн бөгөөд лаавыг хот руу урсахаас сэргийлж чулуун хамгаалалт үүсгэсэн ч халуун лаав хамгаалалтыг сэтлэн хот руу урсжээ. Улмаар хот руу нэвтрэх гол зам хаагдсан байна.
Өмнөх дэлбэрэлтийн үеэр мөн 4000 орчим иргэнийг хотоос нүүлгэн шилжүүлж, нөхцөл байдал дээрдсэний дараа зарим оршин суугчийг хот руу буцаасан ч ийн дахин нүүх шаардлагатай болжээ.
Галт уул судлаач Робин Эндрюсын лаав хот руу урссан нь маш аюултай нөхцөл байдал үүсгэж байгаа гэв. Тодруулбал галт уулын идэвхжил нь арьс, нүд, хамар, хоолойг цочроодог хүхрийн давхар исэл зэрэг хорт хий ялгаруулдаг тул дэлбэрэлтийн дараах үр дагавар нь амьсгалын замын өвчлөлтэй хүмүүсийн хувьд ноцтой асуудал болж болзошгүйг анхааруулав.
Исландын Засгийн газар даваа гарагт хуралдаж, нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдыг орон сууцжуулах арга хэмжээний талаар хэлэлцэх аж. Одоогоор Исландад хамгийн өндөр түвшний онцгой байдал зарлаад байгаа юм.
Энэ удаагийн галт уулын дэлбэрэлт нь 2021 оноос хойш Рейкянесын хойгт болсон тав дахь удаагийн дэлбэрэлт юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл
Зочин [139.5.216.253] 2024-01-15 17:26:16
Дэлхий нэг сэгсрэх байхаа. Өөрчлөлт хэрэгтэй байгаа. Хүн төрөлхтөн хэтэрхий чанар нь муудсан, тоо нь олон болсон. Эрин солигдсон. Цоо шинэ хэв маяг хэрэгтэй болсон
анхааруулга [192.82.65.180] 2024-01-15 11:28:38
Энэ дөнгөж эхлэл шүү. Дэлхий ээж 6 сар хүртэл хүн төрөлхтөнийг амьтан алж идэхээ өөрө хэлбэл махан идэштэн байхаа зогсоохгүй бол 6 сарын сүүлээс үзүүлээд өгнө гэсэн шүү. бидний алж идэжбайгаа мал сүрэг, загас жараахай, шувууд бүгд диваажин болон дэлхий ээжид гомдол мэдүүлж байна. Дэлхий ээж сүүлийн 1000 жилийн өвдөлтийг тэсэхээ болилоо гээд 6 сарын хугацаа бидэнд өгсөн. Ногоон хоолтон болохоос өөр сонголт байхгүй. үгүй гэвэл байгалийн гамшиг биш ч замын осол, эсвэл корона ч юм уу ямар нэг байдлаар үхнэ дээ. үнэн шүү. Кори гэдэг индиан овгийхон дэлхий ээжийн мессежийг дамжуулсан юм.
Зочин [203.17.23.197] 2024-01-15 18:14:41
Солиорхоо боль. Ургамалч гэсэн амьд бодьгал. Гэгээрсэн цэцгэсийг таслаад бэлэглэж тэнэгтдэг л биз дээ