Саран дээр судалгааны станц буулгасан тав дахь улс Япон боллоо

Aдмин / Технологи

Бямба гарагт Япон улсын Slim (The Smart Lander for Investigating Moon) судалгааны станц сарны гадарга дээр амжилттай буулаа. Ингэснээр тус улс түүхэнд АНУ, Зөвлөлт Холбоот Улс, Хятад, Энэтхэгийн дараа дэлхийн дагуул дээр станцаа буулгасан тав дахь улс болж байна. Slim станц сарны экваторын ойролцоох тогоонд буужээ.

Гэхдээ станцын эрчим хүчний системд асуудал гарч, батарей нь хэдхэн цаг ажиллах цэнэгтэй болсон нь асуудал үүсгэсэн юм. Учир битүүлэг шалтгаанаар станцын эрчим хүчний үүсгүүр нарны гэрлээр цэнэглэгдэж чадахгүй байгаа бөгөөд Японы инженерүүд станцаа аврахаар ажиллаж байна.

Хэрвээ батарейн цэнэг дуусвал станц дэлхийтэй холбоо тасарч, ажиллагаагүй болох юм.

Нарны үүсгүүрийн хавтангуудын хазайлтын өнцгийг өөрчилснөөр эрчим хүчний систем ажиллаж эхэлж болзошгүй гэж үзэж байна. Slim станц өөртөө хоёр жижиг өөрөө явагч роботыг тээвэрлэж буусан юм. Станц саран дээр буухынхаа өмнөхөн тэднийг өөрөөсөө амжилттай салгасан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Саран дээр станц буулгах маш хэцүү бөгөөд статистикаас үзвэл нийт оролдлогын тал орчим хувь л амжилттай болж байжээ. Slim станц төлөвлөсөн цэгээсээ 100 метрийн зайд буусан юм байна.

“Хүлээж авсан мэдээлэл дээр үндэслэн Slim 100 метрийн нарийвчлалтай саран дээр бууж чадсан гэдэгт би итгэлтэй байна. Мэдээж урьдчилан мэдэгдсэний дагуу мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулахад нэг сар орчим хугацаа шаардагдана” гэж Японы сансар судлалын агентлаг Jaxa-гийн дэд ерөнхийлөгч Хитоши Кунинака мэдэгдсэн байна. Бямба гарагийн шөнө Slim станцын саран дээр буух оролдлого сарны гадаргаас 15 км өндөрт байхад эхэлсэн юм. Станцын буусан Шиоли тогоонд одоогоор нарны гэрэл тусаж байгаа ч энэ сарын сүүлээр харанхуйлж, сарны шөнө эхлэх ажээ.

Энэ үед сарны гадаргын энэ хэсэгт температур огцом унаж, станцын электроник хэсгүүд ажиллаж чадахгүй хэмжээнд хүрэх юм.

Jaxa өмнө нь хоёр удаа астероид дээр робот станц буулгаж байсан туршлагатай байгууллага. Өнгөрсөн онд Японы хувийн компани iSpace өөрийн бүтээсэн Hakuto-R станцыг саран дээр буулгахаар оролдсон ч бүтэлгүйтэж, осолдсон юм. Тус станцын компьютер сарны гадарга хүртэл зайг буруу тооцоолсноос гадаргыг хүчтэй мөргөж унасан байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

Эгэл монгол [202.9.46.27] 2024-01-21 15:33:08

Японы ард түмэнд Сансарын уудмыг эзэмших их аяны гараанд нь тууштай, үсрэнгүй амжилтыг хүснэ! Тэд чадсаар ирсэн, цаашид ч чадна. Монгол харин японоос үлгэр авч, өөрөө бие даасан үйлдвэрлэлээ хөгжүүлэх л чухал даа . . .

ЗОЧИН. [60.41.246.196] 2024-01-21 11:08:39

ЯПОН,ГЕРМАН ДЭЛХИЙН 2-р ДАЙНД 1945 онд БУУЖ ӨГЧ ДАЙНД ҮГҮЙРЧ ТУЙЛДСАН ОРНОО,ӨСОЛОНГОС 1952-53 ОНЫ ДАЙНД НУРАНГА,БАЛГАС БОЛЖ ҮГЭЭГҮЙ ЯДУУРЧ ХООСОРСОН ОРНОО 15-20 ЖИЛИЙН ДОТОР ДЭЛХИЙН ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БУЙ ХӨГЖИНГҮЙ ОРНУУДЫН ДЭЭГҮҮРТ ОРОХ ОРНУУД БОЛГОЖ ЧАДСАН.НУУЦ НЬ: 1.ТЭД ТЭР ҮЕД ХАМГИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ №1 ЭДИЙН ЗАСАГТАЙ АНУ-аас АСАР ИХ ЗЭЭЛ,ТУСЛАМЖ,ХӨРӨНГӨ ОРУУЛТЫГ АВЧ ЗӨВ АШИГЛАСАН 2.ОЮУТНУУД,ИРГЭДЭЭ ҮЙ ОЛНООР НЬ АНУ-ын ИХ ДЭЭД СУРГУУЛЬД,ҮЙЛДВЭР,ЗАХ ЗЭЭЛД НЬ СУРГАЖ АВСАН 3.ИРГЭД НЬ ГАНЦХАН ЭХ ОРНОО ГЭСЭН ЧИН ХҮСЛЭЭР НЭГДЭН НЯГТАРЧ ЮУ БАЙДГААРАА ТУСЛАЖ,УЙГАГҮЙ НӨР ИХ ХӨДӨЛМӨРЛӨСӨН 4,УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ТӨР ЗАСГИЙН МЭРГЭН БОДЛОГО 5.ГОЛ ЗҮЙЛ Ч БАЙЖ МЭДЭХ ХУЛГАЙ,ЛУЙВАР.АВИЛГЫГ ҮНДСЭЭР НЬ ҮГҮЙ БОЛГОСОН АЖ.ГЕРМАН,ЯПОН ХӨГЖЛӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛСЭН БНА.ӨСОЛОНГОСЫН ЕР-Ч ЧОН ДУ ХВАН 1961 онд ГЕРМАНД МЯНГА МЯНГАН ЭРЧҮҮДЭЭ ГАЗРЫН ДООРХИ УУРХАЙН ХҮНД ХҮЧИР ХӨДӨЛМӨРТ,ОХИДОО ХҮНИЙ ХҮҮРИЙН СУВИЛАГЧААР АЖИЛЛУУЛЖ 100сая $ ЗЭЭЛСЭН НЬ ХӨГЖЛИЙН НЬ "ЭРГҮҮЛЭГ"БОЛЖЭЭ.МОНГОЛ ЯАЖ ХӨГЖИЖ БНА ЭРГЭЦҮҮЛЭЭД БОД ДОО

Зочин [66.181.187.123] 2024-01-20 13:08:28

Япон ялна-гэдэг чинь Монгол ялна гэсэн үг!. АНУ ялна -гэдэг чинь Монгол ялна гэсэн үг.! Хятад Орос хоёр л биш бол болоо.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.