Лхагва гаригт хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Aдмин / Хууль

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоо хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 24-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Драгон”, “Мишээл” экспо, “Дүнжингарав”, Баянхошуу, Хорооллын эцэст байрлах “Е-март”-д болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Иргэн та маргааш 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.


Сэтгэгдэл

гууль [202.9.46.20] 2024-01-23 14:30:39

хууль гууль, хуульчид луйварчид болсон худал хуурмаг цаг үед хүний эрх гэж яриад хэрэг байгаа юм уу бүү мэд. Хууль үнэхээр хэрэгждэг бол дээр сууж байгаа хулгайчдаа эхлээд хариуцлага тооцоод улсыг хохиролгүй болго.

Зочин [203.98.76.249] 2024-01-22 17:57:52

үр дүн гаргадаггүй байхаа. хуульчид бөөс хууль гууль болсон

Зочин [202.126.91.23] 2024-01-22 17:35:18

Үр дүн гардаг уу...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.