Японы сарнаа буугч аппарат ажиллаж эхэлжээ

Aдмин / Технологи

Нарны хавтангууд нь Нарнаас эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй байсны улмаас унтраагаад байсан сарнаа буугч аппарат ажиллаж эхэлсэн тухай Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ өнөө өглөө мэдээллээ. Сарыг судлах ухаалаг буугч аппарат буюу SLIM-ийн нарны зайн хавтангууд одоо ажиллаж байна гэж тус агентлаг үзэж байна. Япон улс нэгдүгээр сарын 20-нд Сарны гадаргуу дээр аппаратаа буулгаснаар манай гаргийн дагуул дээр төхөөрөмжөө газардуулсан тав дахь орон болсон юм.

JAXA-гийн мэдээлснээр, мэргэжилтнүүд ням гаргийн оройноос хойш SLIM-тэй холбогдож байгаа бөгөөд буугч аппарат Сарны гадаргууг судлах ажлаа үргэлжлүүлж байгаа ажээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.