Хүний тархинд чип суулгах мэс ажилбар амжилттай болсныг Илон Маск зарлав

Aдмин / Технологи

Тэрбумтан Илон Маскын “Neuralink” компани хүний тархинд чип суулгах мэс ажилбараа амжилттай хийсэн байна. Тус компани мэс ажилбар хийх зөвшөөрлөө АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний албанаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авсан бөгөөд сайн дурын хүн хайж байсан юм. Тэгвэл Илон Маск цахим хуудсаараа дамжуулан хүний тархинд чип суулгах мэс ажилбар нь амжилттай болсныг зарлажээ. Тодруулбал тэрбээр мэс ажилбар амжилттай болж, чип суулгуулсан хүний биеийн байдал сайн байгааг хэлэв.

“Neuralink” компани уг туршилтаараа хүмүүс бодлоороо компьютер удирдах боломжтой болгохыг зорьж байгаа юм. Одоогоор тус компанийн зүгээс мэс ажилбарын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ. Компанийн албан ёсны сайт дээр байгаа мэдээллээр чип суулгаснаар дөрвөн мөч нь саажилттай хүмүүс бодлоороо төхөөрөмж удирдахад нь туслах холбоо хамаарлыг судална гэсэн юм.

Хүний тархинд чип суулгахаас өмнө, 2020 онд гахайнд суулгаж, тархины үйл ажиллагааг нь судалж байсан. Мөн сармагчны тархинд чип суулгаж, видео тоглоом тоглуулах туршилт хийж байв.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.148] 2024-01-30 18:48:41

Энэ нөхөр хүнээр тогтож эхэлбэл том нүгэлтэн болно

Zocnin [209.89.240.99] 2024-01-30 12:41:57

Huniig robot bolgoh ni dee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.