Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Хөдөө аж ахуйн бирж ХХААХҮЯ-тай хамтран өвөлжилт хүндэрсэн аймагт малчдын малыг худалдаалах ажлыг зохион байгуулж байна. 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн, Баруун-Урт сумын малчдын нийт 455 толгой хонийг "Баян тал" мах боловсруулах үйлдвэрт амжилттай нийлүүллээ.

Цаашид Улсын онцгой комиссын шуурхай штабтай хамтран мал худалдан авах аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэлд зам гаргах ажиллагааг зохион байгуулж, Сүхбаатар, Дорнод аймгийн сумдын малчдаас ирсэн захилгын дагуу амьд хонь худалдан авах ажлыг хоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал явуулна гэж Хөдөө Аж Ахуйн Бирж ТӨХХК-иас мэдээллээ.

Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-02-01 20:46:09

ийм байдалд оруулсан баярхуу сагсуу наадамчидаасаа төлбөр гаргуул.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.