Хагас дамжуулагчийн эрэлт тааруу байгаагаас “Samsung”-ийн цэвэр ашиг 74 хувиар буурав

Aдмин / Технологи

"Samsung Electronics” компанийн хувьд цэвэр ашиг 2023 оны IV улиралд 6.02 их наяд вон болж, шинжээчдийн таамгийг давав. Технологийн тэргүүлэгч компаниуд санхүүгийн тайлангаа танилцуулж эхэллээ. “Samsung Electronics” компанийн хувьд цэвэр ашиг нь 2023 оны IV улиралд 6.02 их наяд вон хүрч, шинжээчдийн таамгийг бараг хоёр нугаллаа. Хэдий тийм боловч энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 74 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин нийт борлуулалтын орлого нь 67 их наяд вон болжээ. Тайлангаас харвал тус компанийн чипийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөж, 21.69 их наяд вон хүрч мөн л шинжээчдийн таамгаас давсан байна.

Үүнээс гадна “Microsoft” компанийн орлого 12 дугаар сарын 31-нээр эцэслэсэн санхүүгийн жилийн II улиралд 18 хувиар өсөж, 62 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн төсөөллөөс давсан үзүүлэлт боллоо.

Хиймэл оюуны шинэ бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татаж, үүлэн тооцооллын үйлчилгээнд зарцуулах зардал нэмэгдэж байгаа зэрэг нь голлон нөлөөлсөн байна. “Alphabet” компанийн нийт борлуулалтын орлого 2023 оны IV улиралд 15 хувиар өсөж, 72.3 тэрбум ам.доллар хүрснийг тус компани мэдээллээ. Энэ нь “Alphabet”-ийн өнгөрсөн долоон улирлын хамгийн өндөр өсөлттэй улирал болжээ.

Харин тус компанийн хайлтын системийн үйл ажиллагаанаас олсон орлого шинжээчдийн таамгаас ялимгүй доогуур буюу 48 тэрбум ам.доллар хүрсэн байна. Өнгөрсөн 12 сарын хугацаанд хөрөнгө оруулагчид “Alphabet” компанийн хиймэл оюуны чиглэлийн үйл ажиллагаанд найдлага тавьж байв. “Alphabet”-ийн хувьцааны ханш 60 орчим хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь хоёр их наяд ам.доллар дөхөөд байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.