Хоёдугаар сарын 7-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

Д.Тулга / Эдийн засаг

09.30-13.30 цагт: ГХЯ-нд: СЭЗИС, Бизнесийн зөвлөлөөс “Монгол Улсын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын манай улсад хийх айлчлал эхэлнэ.

11.00 цагт: Нийслэлийн 162-р сургуульд: ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас 2.4 мянган сурах бичиг, гарын авлага хүлээлгэн өгнө. Утас: 9974-9024.

11.00 цагт: ЭМЯ-нд: Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь, эрт илрүүлгийн явц, амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөнө. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.

11.00 цагт: "Элэгний B, Д вирустэй тэмцэгчид" ТББ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зарласан гепатитын В, Д вирусийн эсрэг тарилга худалдан авах тендэртэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар АТГ-т хандана. Утас: 9999-8648, 8010-4305.

11.40 цагт: Монголын Үндэсний музейд “МОНГОЛ ЦАГААН САР" тусгай үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд уламжлалт сав суулга, бурхан тахилын зүйлс, гоёл чимэглэл, уламжлалт тоглоом наадамтай холбоотой 100 гаруй үзмэрийг дэлгэнэ.

11.40 цагт: МҮЭХ-ны байранд: МҮЭ-ийн холбооны нэрэмжит “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал гардуулна. Утас:9914-9240 9511-5380.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Дэлхийн буриад үндэстний Их хурал, энэ жил болох Алтаргана наадмын талаар хэвлэлийн бага хуралболно.

11.30 цагт: НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто машин импортлогчдын холбоо" ТББ-аас мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Зээлтэй иргэд, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Т.Баярхүү иргэд, ААН-үүдийн өр зээлийн талаар мэдээлнэ.

12.30 цагт: “ЭТТ” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийн талаарМонголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниудын төлөөлөл мэдээлнэ.


Сэтгэгдэл

зочин [66.181.191.132] 2024-02-08 09:16:30

Машины тоонд хязгаар тавихгүй яаж түгжрэл буурах юм бэ Ашгаа бодсон ченжүүд болиорой Гудманд бүгдээрээ зогссон нь дээр юм уу Иргэд их хохирч байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.