С.Батдөлийн хахууль авсан гэмт хэрэгт оногдуулсан 8 жил хорих ялыг 7 болгосныг Дээд шүүх зөв гэж дүгнэлээ
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нарын долоон хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрээ танилцууллаа.
Тодруулбал, шүүхээс "Хэрэгт авагдсан нотлох баримт, прокурорын хуульзүйн дүгнэлт, шүүхийн шийдвэрийг шинжлэн судалж үзлээ.
Шүүгдэгч С.Батдөлийн хувьд УБТЗ ХНН-ийн Тээвэр Зохион Байгуулалтын Албаны орлогч даргаар ажиллаж байхдаа 11 удаагийн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нараас 2.3 тэрбум төгрөгийн хахууль авсан.
Шүүгдэгч С.Баттулга иргэн Ж.Багамонголоос 235 сая төгрөгийн хахууль авах үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон.
Шүүгдэгч Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нар хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн.
Дээрх гэмт хэргээс гадна С.Батдөл нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгөөр Чингэлтэй дүүргийн Тасганы овоо, 23, 1 дүгээр байранд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хоёр хөрөнгийг худалдан авсан. Хан-Уул дүүргийн Ривер гарден хотхонд үйлчилгээний зориулалттай хоёр үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, хууль бус мөнгөний эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны үед нэгжлэгээр илэрсэн 5.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүх хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгч нарын гэм буруугийн хэмжээг харгалзан ял оногдуулахдаа эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ." гэв.
Сэтгэгдэл
Иргэн [103.212.117.88] 2024-02-13 18:37:50
Энэ авилгын том хэргийг шийдсэн шүүгч нарын хөрөнгө орлогыг АТГ шалгахад бүгд тодорхой болно, даанч шалгахгүй байхдаа
Зочин [66.181.190.119] 2024-02-11 09:05:02
ДЭЭР ДОРГҮЙ ШҮҮГЧ БАТДӨЛГҮЙ БҮНД ХУЛГАЙЧ НАРЫГ ЯАНА АА
Зочин [66.181.190.119] 2024-02-11 09:02:59
ЯДАРСАН НЭГЭНД САЯ ТӨГРӨГНИЙ ЮМ ХУЛГАЙ ХИЙХЭЛ МӨН АДИЛ 7 ЖИЛ АЬНАЯАНА ДАА ЭНЭ ШҮҮГЧ НАРЫГ БУЛХАЙ НЬ МЛЭРЭЭД ИРЭХЭЭР БООГООД ҮХДЭГ ЭНЭ ШҮҮГЧ НАРЫГ БУЛХАЙГИЙ НЬ ИЛЧИЛМЭЭР ЮМ
Зочин [66.181.190.119] 2024-02-11 08:58:45
МАНАЙ АВИЛГАЛД ИДЭГДСЭН ШҮҮГЧ НАРЫН ШИЙДВЭРИЙГ ХАРЖ БАЙНА УУ ХЭДЭН ИХ НАЯДААР БҮЛЭГЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ САНААТАЙ ИДСЭН УЛСУУДАД ӨГСӨН ЯЛЫГ НЬ ХАРААД ДҮГНЭЛТ ХИЙГЭЭРЭЙ
Зочин [139.5.219.155] 2024-02-09 09:18:51
Шоронд ньхороох байлгүй дэээ
Зочин [60.41.246.196] 2024-02-09 09:13:36
ХЯТАДАД БОЛ ЦААЗ ЭСВЭЛ БҮХ НАСААР НЬ ГЯНДАНД ХОРИ ЯЛ АЖ, ЯЛЫГ НЬ АВИЛГАЧИД ӨӨРСНӨӨ БАГАСГАСААР МӨД ГАРАХ БИЗЭЭ. МӨНГИЙГ НЬ ХУРААХГҮЙ ӨӨРТ НЬ ӨГСӨН ГЭЛҮҮ.
Зочин [122.201.31.238] 2024-02-08 17:16:44
Авилгалын ихэнхийг авдаг байсан Батдөлийн дарга нь АТГ ын даргын авга эгч ял байтугуай шүүхээр орохгүй өнгөрөх юм даа … Монгол улс ч сүйрч бна дааа
Зочин [66.181.186.18] 2024-02-09 18:07:50
Хүн болгон л мэдэж байгаа ш дээ төмөр замын хэдэн арван мянган хүн хууль шүүхийн бүх л рүн мэдэж бгаа хэнтийнхэн бол бүгд мэдэж бгаа луйварчид шүү
abc [139.5.217.37] 2024-02-08 23:37:10
Үнэн гэдгийг нь мэдэж байгаа юм бол хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй бичиж, АТГ, цагдаа,шүүхийн байгууллагад хандаад үзвэл яасан юм бэ?