Тодруулга: Цахилгааны хязгаарлалт хуваарийн дагуу хийгдэж байна

Aдмин / Нийгэм

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийж буй.

Цахилгааны хязгаарлалт 1-2 цаг үргэлжилдэг. Тэгвэл хязгаарлалт хийх хуваарьт багтаагүй ч зарим газар тог тасарсан талаар иргэдийн гомдол цахим орчинд гарсан билээ.

Энэ талаар Улаанбаатар Цахилгаан Түгээх Станц (УБЦТЦ)-аас тодруулахад "Цахилгааны хязгаарлалт хуваарийн дагуу явж байгаа. Илүү газраар тасалдсан зүйл байхгүй. Харин Сонгинохайрхан дүүрэгт цахилгааны гэмтэл гарсан тул тодорхойгүй хугацаагаар тасарсан. Уг гэмтлийг засварлахаар шуурхай баг ажиллаж байгаа" гэж мэдээлэл өглөө.

Мөн одоогоор Цагаан сарын баярын үеэр хязгаарлалт хийх мэдээлэл албан ёсоор ирээгүй гэж албаныхан мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.172.76.44] 2024-02-13 08:50:15

Бид доороо хий эргэсээр 30 жил болжээ. Сайхан дурсамж, СОЦ баяр хөөрөөр биднийгээ жолоодож байгаа МАН-даа баярлалаа.

Зочин [202.126.90.54] 2024-02-09 09:37:10

СХД т бнга тог тасрах юм.Улныхан бдаг гэж дээрэлхдэг бхо.Бусад газарт тог тасарлаа гэж огт дуулдахгүй юм.

Зочин [202.9.46.223] 2024-02-09 10:27:56

Одоо яая гэхэв дээрэлхүүлж байхдаа таарсан улны оркууд.

Зочин [66.181.188.122] 2024-02-08 18:20:39

Битгий худлаа ярь Удирдлагын академийн урд тал ХУД ын 17 хороонд Энэ 7 хоногт нэг хоногийн зайтай 2 удаа 1 р сард 2 удаа тасарсан Замын хойд талын Академи хотхон оэ гараад нэг ч тасраагүй байна.

Зочин [202.55.191.130] 2024-02-08 14:38:05

Ай мэпэхгүй Хүннү хэзээ ч тог тасардаггүй байдал харагдаад байдаг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.