Төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олов

Aдмин / Орон нутаг

Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84 удаагийн дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1,041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон байна.

Харин зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж давхардсан тоогоор 1,540 орчим алба хаагч, 640 гаруй нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэжээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.154] 2024-02-14 20:44:56

Хөөх

Biggie [66.181.176.29] 2024-02-14 15:22:27

yamar yumaa hiigeeed tuuruuud suraggui bolchdiin lainuud ve


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.