Сураггүй болоод байсан 19 настай жирэмсэн эмэгтэй болон нөхрийг нь олж, эрлийг зогсоолоо
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авч сураггүй алга болсон хоёр иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 авто машин, 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулжээ.
Тодруулбал, 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчим цагаан өнгийн “subaru forester” авто машинтай 19 настай 6 сартай жирэмсэн эмэгтэй нөхрийн хамт Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын зүг гарсан аж.
Тэгвэл өнөөдөр тухайн иргэдийг олж, эрлийг зогсоолоо. Тэд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цасанд сууж автомашиндаа, маргааш орой нь эзэнгүй айлд хоноод, 15-ны өдрийн 11:30 цагт Их газрын чулуунд байрлах айлд алхаж ирсэн мэдээллийг хүлээн авч, эрлийн ажиллагааг зогсоолоо.
Иргэн та бүхэн замд гарахдаа GPS ашиглах, шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.184.10] 2024-02-18 11:42:52
Анхааруулаад байхад ямар юмаа хийж явдаг байнаа
Зочин [202.126.91.94] 2024-02-17 21:26:19
Ямар сайн айл вэ . Эзэнгүй айлын хаалга онгорхой байсан юм уу . Айлын хүмүүсд баярлалаа.
Зочин [122.201.31.82] 2024-02-16 15:43:16
Баярлалаа.
Зочин [202.126.91.119] 2024-02-17 13:58:02
❤️
Иргэн [59.153.86.144] 2024-02-16 08:26:40
Онцгой байдлын алба хаагч нартаа баярлалаа. Амжилт хүсье.
Лулу [103.57.93.148] 2024-02-16 08:52:20
Сайхан мэдээ байна гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсьё онцгой байлдлын албан хаагчид нартаа баярлалаа
Иргэн [66.181.190.24] 2024-02-16 07:12:27
Эрэлд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье
Баяр хүргэж талархая. [66.181.181.73] 2024-02-15 23:27:59
Онц байдлынхан сайн байнаа. Хзний төлөө явж, эрж хайж, хүний замын учрыг нь олсон байна. Хүмүүс амь мэнд олдсонд баяр хүргэе. Бүгдэд нь талархая. Сайн мэдээ сонсуулсанд.
Зочин [122.201.31.121] 2024-02-15 21:42:51
Говьд жипиэс ашиглах шиг утгагүй юм байдаггүй юм билээ. Өвөл бол яг л ална.
Иргэн [103.212.116.149] 2024-02-15 20:54:48
Хүмүүс минь ийм эвгүй үеэр болу өгвөл ийш тийшээ битгий яваа, хаврын тэнгэр эвгүй шүү!!!
irgen [202.9.40.14] 2024-02-15 18:35:41
Ontsgoi baidaliin ajliin chadvar.meregjiliin huneer.bagj.heregseleer onts anhaarmaar uoma.Turiin 3 zugaalahaaraa yaj ij buren hot tosgon nuuj ybaa uom shig yvdag atlaa iim humuudiig.ediin zasgiin hemnelttei talaas n ajillaach.Turiin ene ih tansaglal.tusviin urgui zardalaa hasaj.huviin eeree gargadag bh estoi.MU darga nariin tansaglal.zarim hamgamjiig shuud has.Gadniin ulsiin EK.ES n dugui unaad.burger avch ideed ybj bn.Yduu MGL bolimoor uom.
иргэн [66.181.191.108] 2024-02-15 18:18:37
онцгой байдлын газруудыг хүчин чадал сайтай дроноор хангаж өгвөл маш их бензин тос хэмнэж олон хүний амийг аврана даа
Зочин [59.153.86.58] 2024-02-17 08:54:12
Teh