ХААИС-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байгууллагад хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 12-18-нд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгасан байна.

Мөн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургааг шүүхэд, зургааг хаах, хоёрыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын удирдах албан тушаалтан “П”, албан тушаалтан “Э” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Баянгол дүүргийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч “Э” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б”, “З”, “М” нар хахууль авсан гэх;
  • Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх;
  • “Х” нь Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байгууллагад хохирол учруулсан гэх.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 835 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд гэмт хэргийн шинжтэй нэг гомдол, хоёр объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан аж.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар


Сэтгэгдэл

Зочин [202.131.251.130] 2024-02-22 14:56:44

ХААИС-ын удирдлагад байсан "Х" гэвэл ХИРУГА л биз. ХААИС-ийг хэдэн жил удирдахдаа олон турбум төгрөгийн алдагдалд оруулчихаад хохироочихоод Чехийн элчинд ажилтнаар явчихсан даа. Одоо ч түүний гар хөл болсон захирлууд, хүрээлэнгийн захирлууд солигдохгүй ажилласаар байна. Тэд нар нь бас сайн ажилласан болохоор одоо болтол ажиллаад байгаа байлгүй дээ. Гэхдээ хөрөнгө мөнгө болон үйл ажиллагааны хувьд улам дордоод л байгаа харагдах юм. Хуучин хүмүүсээ солиод, шинэ уур амьсгал оруулаад, ажиллаж болдоггүй юм байх даа.

Зочин [103.212.116.225] 2024-02-20 12:33:25

ХААИС-ИЙГ ЕРДӨӨ КАЗАК БАКЕЙ БУУР СУУРИАР НЬ ЭЗЛЭЭД ЗО жил болж байгаа шүү. УИХ-ЫН гишүүн агсан БАКЕЙ ШҮҮДЭЭ. КАЗАКУУД МАШ ДАВРАМТГАЙ ХҮМҮҮС ЮМ ХӨӨЕ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.