Цахим гэмт хэрэг үйлдэгдсэн ул мөрийг нарийвчлан олох, хэрэг үйлдэгчийн хандалт, байршлыг тогтоох боломжтой болжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцсан талаар тодрууллаа.
-Шүүх шинжилгээний байгууллага хэрэг маргааныг шийдвэрлэх явцад шинжлэх ухаанд суурилсан ямар арга ашиглаж байна вэ?
-Шүүх шинжилгээ нь аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргах, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм. ШШЕГ нь БНСУ-ын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдсэн. Өмнө нь манай улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой болсон.
-ШШГЕГ сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг нэвтрүүлснээр үйл ажиллагаанд хэрхэн дэвшилт гарсан бэ?
-Цахим технологийн шинжилгээний лабораторид хөдөлгөөнт төхөөрөмжийн, эх код-өгөгдлийн сангийн, кибер орчны болон цахим технологийн зэрэг дөрвөн нэр төрлийн шинжилгээг шинээр хийх боломж бүрдсэн. Ингэснээр интернэт банкны халдлага, цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, сошиал цахим халдлага зэрэг цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон хэрэгт бүх төрлийн хөдөлгөөнт төхөөрөмжийн санах ойгоос мэдээлэл сэргээх, хөрвүүлэн авах, дуу авиа, хүний гадна дүр төрхийг биометрик аргачлалаар адилтгах, хэргийн газрыг сэргээн дүрслэх арга, аргачлалаар шинжилж, цахим гэмт хэрэг үйлдэгдсэн ул мөрийг нарийвчлан тогтоох, хортой программын төрөл, ангиллыг шинжлэх, цахим гэмт хэрэг үйлдэгчийн хандалт, байршлыг тогтоох боломжтой болсон зэрэг дэвшил гарсан.
Сэтгэгдэл
gycuwavkqg [192.42.116.216] 2024-10-22 21:16:16
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
xmusgzajlq [192.42.116.216] 2024-10-22 21:16:15
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зүчи [66.181.186.127] 2024-02-24 02:33:20
Тэгээд илрүүлээд өгөөч
Иргэн [59.153.86.144] 2024-02-22 09:06:23
Цахим мөрийтэй тоглоомыг хаах хэрэгтэй байна. Яагаад энэ пейж, уриалга 5 дахь өдөр болонгуут хэдэн янзаараа цахимаар цуварчихдаг юм бэ. Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад энэ айхтар иргэдийн толгойг эргүүлж өрөнд оруулж, амьдралгүй болгож байгаа үйлдлийг зогсоож дийлдэггүй юм бэ.