С.Амарсайхан: 192 сумын нөхцөл байдал хүнд байна

Aдмин / Орон нутаг

УОК-ын Шуурхай штабтаас мэдээлэл хийлээ.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Зудтай, нөхцөл байдал хүнд аймагт үнэлгээ хийхэд 192 суманд хүнд байна. Энэ хүрээнд Засгийн газраас гурван үе шаттай арга хэмжээ авч байна. Улсын нөөцөөс 6000 тн тэжээл гаргаж малчдад хүргэх, орон нутгийн нөөцөөс 20 мянган тонн өвс, 10 мянган тонн тэжээлийн буудай зэргийг гаргаж, шуурхай хүргэхээр ажиллаж байна. Мөн эрчим хүчийг хэвийн хангах, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллана.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,5 сая мал хорогдоод байна. 90 суманд цагаан зуд, 84 суманд цагаан зудархуу, 6 аймгийн 23 суманд төмөр зудын нөхцөл байдал үүсээд байна. Жил бүрийн өвөл зудын нөхцөл байдалтай байдаг ч энэ жил илүү их хэмжээтэй байгаа нь гэнэт дулаарч, дараа нь хүйтэрдэг цаг агаар нөлөөлж буй нь мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юм” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.