Х.Нямбаатар: “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй
Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д танилцуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлага төлөөлөгчдийн асуултад хариуллаа.
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Өнгөрсөн жил үер болж, Баянзүрх дүүрэгт Сэлбэ гол хальсан. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж байгаа байх. Миний хувьд “Ривер Вилла” хотхон орчимд голын ай савыг тасалж авснаас болж усны гарц буурсан гэж харагдсан. Голын голдирол өөрчилсөн энэ асуудалд арга хэмжээ авсан уу?
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Дунд голын голдирлыг өөрчилж барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгасан. “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна. Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Мөн голын урсгал дахь бургасуудыг шилжүүлэх ёстойг мэргэжлийнхэн зөвлөж байгаа.
Өнгөрсөн онд болсон үерийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ онд ч мөн их хэмжээний бороо орж болзошгүй хэмээн үзэж байгаа тул Улаанбаатар хот дахь голуудын урсцыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.
Олон удаа ярьсан ч арга хэмжээ аваагүй байгаа нэг объект бол “Акуа Гарден” хотхоны барилга. Бид шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Бороо их орж, үер болох эрсдэл байгаагаас гадна “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй. Энэ барилгыг буулгалгүйгээр бусад иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавиад байж болохгүй.
Үер ус гэх мэт гамшгийн үед хэрэглэх техник, тоног төхөөрөмжийг тавдугаар сар гэхэд авсан байхаар гэрээ байгуулах ажил эхлүүлсэн.
Нийслэлд аврах ажиллагааны үед ашиглах мэдээллийн сан дутмаг. Тиймээс нийслэлд болзошгүй эрсдэл, аврах ажиллагааны үед шаардлагатай мэдээллийг нэг дор харуулах программ хөгжүүлж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Шатахуун түгээх станцууд тун эрсдэлтэй байршилд байгаа тохиолдол маш их байна. Зөвшөөрлийг нь хаанаас өгдөг юм бэ. Энэ асуудлыг цэгцлэхэд ямар арга хэмжээ авах вэ?
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Шатахуун түгээх станцуудад стандарт мөрдүүлэхэд анхаарах шаардлага үүссэн. Цаашид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд төлөвлөгөөг нарийвчлан гаргах шаардлагатай. Шатахуун түгээх станцын зөвшөөрлийг УУХҮЯ-наас олгодог. Зөвшөөрөлгүй баригдаж байсан станцууд ч байна. Сургуулийн ойролцоох шатахуун түгээх станцуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар Ажлын хэсэг байгуулсан.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Зочин [202.179.24.40] 2024-02-27 14:46:14
ХҮНИЙ ӨМЧИЙГ ХУРААНА БУУЛГАНА НУРААНА Л ГЭЭД БАЙХЫН... МЯАНГА ТҮМЭН СУДЛААЧ ЭРДЭМТЭДТЭЙ. ТҮҮНЭЭСЭЭ ОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛАГУУДТАЙ, ГАВЪЯАТ , ТӨРИЙН ШАГНАЛТ , ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ИНЖЕНЕРҮҮДТЭЙ УЛС БИЛЭЭ .. НЭГ УУЛЫН ГОЛЫН ГОЛЬДРОЛЫН АСУУДАЛ ШИЙДЭЖ ЧАДДАГГҮЙ АРАЙ Ч ДЭЭ.. ХЭРВЭЭ БАРУУН СЭЛБЭ ГОЛ ХӨРСӨН ДЭЭГҮҮРЭЭ УРСВАЛ ... ТӨРИЙН ОРДОНГ НУРААЯ ГЭХ НЭЭ ДЭЭ
Иргэн [59.153.86.144] 2024-02-26 09:37:57
Аква гарденгийн барилгыг нураамааргүй л байна даа. Яамаар юм бэ дээ. Япончуудаас зөвлөмж аваад арай өөр гарц шийдэл олж болохгүй юм болов уу.
Зочин [66.181.176.26] 2024-02-26 22:59:44
Нураах ёстой шүү.Төр Авилга 2ын хэн нь дийлэнхийг харъя даа.
Сонгуулийг л өнгөрөөчих. Ойлгомжтой биздээ? [66.181.181.73] 2024-02-25 13:45:53
Одоо 4-хөн сар л гүрийчих. Тэгээд л боллоо. 7-р сард ХЭН Ч эдгээр байшинг нураах талаар ярихаа больчихно, оршин суугчид нь байрандаа нүүж орно. Сонгууль дуусчихна ш дээ. Кх!
Зочин [139.5.216.218] 2024-02-25 10:45:28
Буулгах гэх нь буруу буулгах дээрээ хүрвэл хотын зөвшөөрөлгүй барьсан газар зарсан стандарт шаардлага хангахгүй хулхи олон барилга байгаа үүний оронд улсын төсөвт татвар ахиухан аваад барилгыг хэвээр үлдээсэн дээр байх.
Зочин [202.126.90.80] 2024-02-25 11:20:53
Буулгах хэрэгтай
Зочин [66.181.189.149] 2024-02-24 22:54:24
Aqua Garden хотхоны барилгыг нураасан нь дээр, эс тэгвэл үерт автсан айлууд нь бас байр түрээслэх мөнгөө төрөөс гаргуулна.
Мурийцах уу? [66.181.181.73] 2024-02-24 22:36:54
Хэн ч, ХЭДИЙД Ч Монголын түүхэнд ийм үнэтэй, ийм том, ийм дээгүүр шийдвэртэй байшин барилгыг нурааж БАЙГААГҮЙ.. Ийм эдгээр барилгуудыг хэвээр үлдээнэ гэж МУРИЙЦАХ УУ? Сонгуулийн өмнөх хоосон панаал болж байна.
Зочин [122.201.31.246] 2024-02-24 22:12:25
Авилга хороолол буух нь зөвөө
Zochin [103.41.93.199] 2024-02-24 21:46:56
Aqua garden buulgana gj utgagui yum ярихаа одоо больчих. Өөр инженерийн шийдэл олооч. Бүтээсэн босгосныг буулгана гэж ярьдаг дарга дэлхийд бхнүй. Наана чинь гол ус, далай дээр хот барьж бна. Анхнаасаа улсаас өөрсдөө зөвшөөрөл өгч бариулчихаад одоо ингэж эргүүтэхээ боль. Тэр Сэлбэ гол дагуу Хурдын Чойжилсүрэнгийн Сансар гарден хотхон яг гол дагуу одоо баригдаж бна. Та нар яагаад тэрийг ярихгүй. Ардаа хамгаалах улстөрчгүй энэ компани руу дайраад бна.
Зочин [66.181.190.105] 2024-02-24 18:53:25
Нямбаатар зөвлөхөөрөө авсан драгон компаны этгээд бүхэл бүтэн хорооны оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчиж нар салхи үзэгдэх орчинг хаан барилга барьж бгаа асуудлыг яах гэж бна.
Зочин [139.5.217.95] 2024-02-24 12:46:37
Акуагаа буулгаад ард олондоо ижил шаардлага тавинаагэжийншдээ зөв дөөө
Зочин [59.153.114.236] 2024-02-24 12:21:31
БУУЛГА БУУЛГА ХӨӨРӨХГҮЙ ЯАДГИЙН ДУРАКУУДАА
зочин [103.10.22.146] 2024-02-24 11:01:02
Акуа гарденг буулгана гээд хөөрөөд хөөргөөд байх хэрэггүй ойролцоох даланг хүчитгэж өөр арга бодооч инженерийн шийдэл гаргах хэрэгтэй барьсан хүмүүсийн хөдөлмөр захиалагч нарын өчнөөн мөнгө босчихоод байна шүү дээ нураах гэж байгаад ойролцоох хотхонуудад аюул учруулав аль аль талдаа нухацтай бодох асуудал шүү.
Зочин [202.126.88.104] 2024-02-24 12:41:54
Akya gardenii buunii nohoi bn da chi muu.Zaaval buulgah yestoi tegj baij avilgal baga zereg buurna ene usni goldirol uurchilj barisan ni shuud avilgaltai holbootoi shu