Хүүхэд дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоожээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагад “Насанд хүрээгүй хүүхдийн 30.000 төгрөгийг үл таних хүмүүс дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдлээ.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, дээрх хэргийг А нарын бүлэг этгээд хохирогчийг айлган сүрдүүлж, мөнгийг нь дээрэмдсэн болохыг олж тогтоон, холбогдогчдыг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд бэлэн мөнгө, бусдын анхаарал илтэд татах үнэ бүхий зүйл, үнэтэй гар утас зэргийг хэрэглүүлэхгүй байх нь хүүхэд тань гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох эрсдэлийг бууруулах боломжтой гэдгийг анхаарна уу.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-02-27 10:29:42

ЦААЗ ӨГЧ БАЙ Л ДАА. НЭГ ХҮН ХАМААГҮЙ ДЭЭРЭМДЭЭД БАЙХГҮЙ Л ОЛОВ УУ ? АРХАГ БУРУУ ГАРЫНХАН Л ИНГЭЖ ЯВНА.

Зочин [203.23.199.190] 2024-02-27 11:56:36

payaya haha alaad2 yawchhiin bizde

зочин [66.181.181.56] 2024-02-27 00:59:26

Хулгай хийсэн хүний хуруу гар дээр хүмүүст ил харагдахаар тэмдэг тавьж болдоггүй юмуу? Хуулиа чангатгаач ээ.

Toli [195.123.31.122] 2024-02-25 06:29:00

Zöwhön eine heregt bish, ulsiin höröngö idsen huniig zaazaar awah n tun zöw. Huuchin tiim huulitai l baisan. Ter n zöw

зочин [66.181.177.162] 2024-02-24 21:24:40

цаазал

Зочин [59.153.114.227] 2024-02-24 15:09:10

Шорондоо тавьтай морил.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.