“МАЛЧДАД ТУСЛАХ” НЭРЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙХ НЬ ХЭР ЁС ЗҮЙТЭЙ ВЭ?
“Өнөө жил сонгууль болохгүй байсан бол энэ их цас зудыг УИХ-ын гишүүд тоогоо ч билүү” гэж зарим хүмүүс сошиал орчинд бичжээ. Харин зарим малчдын төлөөлөл төр засгийн удирдлагууд гэрт нь ороод ирэхээр “...өргөөд өөр газар нүүлгэж, тавиад, өвс ногоо ургуулаад өгөх аятай л юм ярьцгаах юм. Цас зуд цагийн эрхээр аяндаа гайгүй болно доо…” хэмээн ярьж сууна. Монголын нүүдлийн мал аж ахуй мянганаар өртөөлөх арвин баялаг уламжлалтай, туршлага мэдлэгийн далай.
Гэтэл эрх баригчид хөдөөгүүр зудад нохой таргалах гэгчийн үлгэрийг биелүүлэх гэсэн мэт том том машин хөлөглөж, дээл малгай өмсөж сүрийг үзүүлэн, хүмүүнлэг түшээ царайлж явцгаана.
Үнэндээ төр бодлогоор дэмжээд аль арван нэгдүгээр сараас хойш зудын эрсдэл үүсчхээд мэргэжлийн байгууллагууд анхааруулаад байхад арга хэмжээ аваагүй мөртлөө цагийн байдал эрс хүндрэхээр л цас зудын хямралаас малчдыг авардаг баатрууд болоод бөөн бөөнөөрөө бичлэг, зурагт, радио болцгоон хөөрцөглөх нь сонгууль ойртож, сортоотой бүхний бодол санааг эргүүлэх арга сүвэгчлэх нь тэр ажээ.
Улсын хэмжээнд 240 мянган малчин өрх байдгаас өнөөгийн байдлаар 80 мянга орчим нь зудад нэрвэгджээ. Энэ бол хувь малчны хариуцлага гэхээсээ илүү байгалийн давагдашгүй хүчин зүйл. Болзошгүй нөхцөл байдал, зүйрлэшгүй аюул эрсдэлийн түвшинг бууруулах нь төрийн засгийн жам ёсны үүрэг хариуцлага. Үүрэг хариуцлагаа популизмтай хольж хутгах нь Монголын улс төрчдийн ёс зүйн түвшнийг ийнхүү илтгэнэ.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
1zqjkf'"(){}<x>:/1zqjkf;9 [123.136.150.154] 2024-02-29 13:07:22
Зочин [123.136.150.154] 2024-02-29 13:07:21
1zqjkf'"(){}<x>:/1zqjkf;9
Зочин [1zqjkf'"(){}<x>:/1zqjkf;9] 2024-02-29 13:06:46
Зочин [103.212.117.214] 2024-02-27 07:26:38
АН-ЫНХАН Ч ХАМГИЙН МУУ БҮХНИЙГ СЭДДЭГ ЁРЫН НОВШНУУД АН-ЫН ТӨРД ХЭЗЭЭ Ч ГАРГАЖ БОЛОХГҮЙ МУУХАЙ ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ БОЛ АН
МАН [66.181.179.56] 2024-02-26 19:14:24
МАНын Оюунэрдэнэ өвс тэврээд ТВ ээр гарч болдог АН болдоггүй юм уу
Зочин [66.181.189.149] 2024-02-26 15:38:33
Малчдад малыг 1990-ээд оны үед үнэгүй өгсөн биз дээ. Одоо бас малчдын зээлийг нь төрөөр төлүүлэх үү?
Зочин [66.181.189.207] 2024-02-26 14:18:49
Өрсөлдөгчөө хараар будаад өөрөө чи цагаан болохгүй шүү дээ хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болох юм Хөдөө намирч яваа АН-ын цэнхэр тугийг идсэн мал дороо босоод ирэх үү?
Зочин [103.57.93.65] 2024-02-26 12:52:31
Ёс зүйтэй улстөрч гэж ер нь Монголд байдаг юм уу ?
Erdenebold [103.212.118.25] 2024-02-26 12:49:38
Erdnebold geed neg gulug baina bas devshikh geed uvs zuuguud shaaj bnle
Гишүүд яах байсан болов оо? [66.181.160.42] 2024-02-26 12:11:38
Энэ зуд жилийн дараа болсон бол гишүүд болон нэр дэвшигчид хөдөөгөөр ингэж сүртэй цуваагаараа явж өвс тэжээл, тусламж тараах байсан болов уу?
зочин [59.153.86.104] 2024-02-26 12:05:41
намаар талцаж солиорсноор улс сүйрч гүйцлээ .
Зочин [203.98.76.249] 2024-02-26 10:25:17
АН нэр нүүргүй болж дууслөө тэнэг хүнээ намаасаа хөө
Зочин [124.158.65.247] 2024-02-26 08:22:27
за танай АН намын чөтгөрүүд хэдэн өвсөн дээрээ нээх олон сатаны гурвалжин далбаа хийсгээд хөдөө шаажийнлээ. Тэгсэнээ өөрсдөөсөө гаргахгүй байж малчдын өрийг тэглэ гэцэн поопорцон шаажийн.