МАХ ИДЭЖ, НООЛУУР ӨМСӨХДӨӨ УУРГЫН МОРЬ ШИГ МАЛЧДАА БОДЛОГООР ДЭМЖИХДЭЭ УРГАА ХАД ШИГ…

Aдмин / Улстөр

Монгол Улсын хүнсний стратегийн гол салбар нь нүүдлийн мал аж ахуй. Дэлхий даяар фермерийн малын мах арьс шир, нүүдлийн мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүний ялгааг нэгэнт мэддэг болжээ. Зэрлэг онгон байгалийн сор шимийг даган нүүдэллэж жилийн дөрвөн улиралд зохицон өдий хүрсэн Монгол ахуй соёлоос дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд суралцах зүйл их байгааг ч судлаач, эрдэмтэд онцолдог. Байгалийн аясыг хэрхэн дагах, хязгаарлагдмал нөөцийг хэрхэн үр ашигтай зарцуулах, яаж тэгш хуваарилах, тог цахилгаангүй, интернэт гар утас, зурагт радиогүй яаж ахуй соёлдоо зохицон амьдарч болдгийг хамгийн сайн нотолж чадах гайхамшигт соёл хүн төрөлхтний дундаас Монголд л тэсэж үлдэж чадсан.

Гэтэл төр засгийн жолоог сүүлийн хэд гурван арваны турш атгасан намуудын төлөөлөл олигархи улс төрчдөд нүүрс, алт, зэсийг ухаж хурдхан долларын тэрбумтнууд гэгдэн оффшор дансандаа мөнгө хураах тухай л мэрийцгээхээс малч ахуй нүүдэлчин соёл, малчдынхаа аж амьдралын төлөө гараа ч хөдөлгөсөнгүй.

Гэтэл Монгол хүн л болсон хойно тарган хонины мах идэцгээн ноолууран хувцас өмсөцгөөн цагаан сар наадмаар Монгол дээлээрээ чамирхаж зарим нь өөрийн нэр дээрээ худалдаж авсан морио уралдуулж аархана. Аливаа бүхэн эерэг сөрөг олон талтай ч төрийн бодлого дан ганц уул уурхай руу хошуурч дархлаагаараа өдий хүртэл тэссэн унаган ахуй соёл маань ийнхүү улам бүр гүн гүнзгий аюулд орсоор.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [124.158.110.101] 2024-02-27 10:36:14

Хүүхэд цагаас л малчдад их бага хэмжээгээр хандив тусламж өгч ирсэн.Сүүлийн жилүүдэд сэтгэл гарахаа больсоон.Бид үнэгүй авдаггүй хэлсэн үнээр нь авдаг ч мах нь үнэтэй, ариун цэврийн шаардлага хангахгүй, сүү, ааруул, цагаан идээ нь хольцтой.Хааяа бэлэглэж байгаа жоохон юмаа их юманд бодно.Би өөрсдөө хэдэн төгрөг гэнэ түүгээр аваад идэж чадна.Жаахан сэтгэлтэй бай.Өвөл болж л байдаг хөдөлмөрч бай залхуурч зун айл хэсч архи ууж явахаар өвөлдөө бэлд. Ийм бодолтой ч хандивын мөнгө явуулсан шүү сайн бодоорой

дэмий зүйл бичих юм [59.153.115.45] 2024-02-27 09:33:13

Бид хэлсэн үнээр нь мах, сүүн бүтээгдэхүүнээ авдаг шүү. Ямааны ааруулыг 45 000 төгрөгөөр авч байна. Үнэгүй зүйл байхгүй

Зочин [103.212.117.214] 2024-02-27 07:29:45

МАЛЧИД ХҮҮХДЭД АТГА ААРУУЛ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ МАХ, НООЛУУРАА өглөө юууууб? ЗҮҮД ҮҮ? ЮУ ЮУ юувэ?????

Иргэн [202.9.40.6] 2024-02-26 19:39:54

Зүгээр өгдөггүй харин ч өндөр үнээр худалддаг...олсон мөнгөө үрж ядан найр наадам хэсэж ,хүйтэн чулуу хуучин машинд үрж бснаас аминдаа арчтай ажилсаг байж, хашаа хороогоо барьж, өвс хадлангаа авч бхад яадгийм...нүүр ам шүдээ ч угаадаггүй үмхий новшнууд...

Зочин [103.57.95.144] 2024-02-26 18:44:35

Цагаан идээ мах нь өнөдөр үнэтэй биз дээ өөслөө хашаа саравчаа бариач дэа бизнёс эхэлж байаа хүмүрт малчид тусалсан гэж дуулаагүй л вм байна даа

Зочин [202.179.26.22] 2024-02-26 16:23:21

Замбараагүй лиценц.уул уурхайгаа цэгцлэхгүй өол бэлчээрийн зуд нэмж болно .малын хашаа саравчыг ч схйжруулмаар

зочин [66.181.186.125] 2024-02-26 15:59:21

Гадаадад мах хямд байдаг юм байна

иргэн [66.181.180.75] 2024-02-26 15:21:36

малчдадаа өвлийн хашаа саравч барихад нь тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй , жил ирэх тусам хур тунадас улам их орох болно , салхи нашаа эргэсэн шүү

Зочин [1.146.205.114] 2024-02-26 14:17:30

Махаа, ноолуураа мөнгөөрөө авдаг байга шү. Үнэгүй өгдөг байсан бол ингэж бичиж болно. Зуднаар 100% малгүй болно гэж юу байсын. Махаа цаашдаа ч мөнгөөрөө л худалдаж аваад амьдарна. Харин өөрийн өмч хөрөнгө бусдын гар харалгүй арчлаад, авч яваад сурчихвал өөрсөд нь л хэрэгтэй

Zochin [43.228.131.90] 2024-02-26 14:14:41

Malchid mash zalhuu baina . Maliig archilj asarch baij usgudug shuu

цёЦЁС [66.181.167.254] 2024-02-26 13:59:41

ТЭР МАХЫГ ЧИНЬ ЗҮГЭЭР, ҮНЭГҮЙ БИШ ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВЧ ИДДЭГ. ТЭР НООЛУУРЫГ ЧИНЬ БАС ҮНЭГҮЙ БИШ АСАР ӨНДӨР ҮНЭЭР АВЧ ХЭРЭГЛЭДЭГ.

Заас [202.9.46.155] 2024-02-26 13:57:54

Хотын нутгиинхааа ядууст эхлээд мах сүү үнэгүй өгч үзсэнүүү мах ноолууран цамцыг ихл үнэтэй авдагшдэээ энэ хотынхон чинь бүү хооронд нь яс хая лалраа нүүрс ждү богд уул тэрэлжиин газар гээд бүүр ногоон автобуснии гээл нам дагасан өлөн хулгаачууд хагартлаал баяжсан тэр өлөн пялдага цүнх бөгсчин ялгүй үлддэг шимэгч хорхоон сүргүүдээс нэх улны бид чадахааараал дэмждэг малчдааа

ХОЁР БАНКИНД [202.179.24.40] 2024-02-26 13:26:11

10 САРД МАЛ МАХАА ЯАЖ АХИУХАН НӨӨЦЛӨХ .... МАЛАА АХИУХАН ХЭМЖЭЭГЭЭР ЦӨӨЛӨХ . ЯМАР АРГА ЗАМ ХӨШҮҮРЭГ УРАМҮУУЛАЛ ХЭРГЭЛБЭЛ АХИУХАН МАХ БЭЛДЭХ ТАЛААР САЙН ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ..... МӨН ХАМГИЙН ЧУХАЛ НЬ МАХНЫ МӨНГИЙГ НЬ МАЛЧДАД ӨВС ХАДЛАН ТЭЖЭЭЛ БОЛГОЖ СУРГАХ... ТЭРНЭЭС БИШ ЦӨӨХӨН ХЭДЭН МАЛ ТӨХӨӨРӨӨД ЦӨӨН ХЭДЭН МӨНГИЙГ НЬ ҮРЭЭД ДУУСГАЧИХДАГ. ӨР ЗЭЭЛ ХААЧИХДАГ БОЛ ӨВС ТЭЖЭЭЛ ЯАЖ НӨӨЦЛӨХ ВЭ ДЭ.... БАС НЭГ ЗҮЙЛ НЬ ЗЭЭЛЭЭР БООМИЛОХ ГАНЦХАН АЖИЛ ХИЙДЭГ ХОЁР БАНК НЬ ӨВС ТЭЖЭЭЛ НӨӨЦӨЛДӨГ СХЕМ ХИЙЧИХДЭГ БОЛООСОЙ.. АРГА Ч БИЙ ДЭЭ

Зочин [66.181.186.193] 2024-02-26 12:11:15

Өөрийнхөө ажиллаж олсон мөнгөөрөө мах авч идэж ноолуур өмсдөг шүү

зочин [202.9.40.42] 2024-02-26 10:39:03

махаа зүгээр гуйж авч иддэггүй ноолуураа мөн адил юун сүртэй гарчиг вэ донгож бгаан амаараа биз тархи нь чацгаар дүүчихсэн бна

Ооноо [103.111.68.3] 2024-02-26 10:18:41

Махыг мөнгөөрөө авдаг болохоос зүгээр авдаггүй бгаа шүү. Махаа зарахгүй бгаад үз л дээ. хэн нь хөөрхий болохыг харъа даа

Зочин [122.201.31.177] 2024-02-26 09:56:13

байгаль малчдаас хариугаа авч байна олон жил та нарыг ивээсэн одоо л тэр 1000т гэж хөөрч болохгүй бүх малчин 1000н дотор малтай бэлчээр байгалиа хайрлан хамгаалж хүн шиг амьдрая

Зочин [122.201.31.177] 2024-02-26 09:53:24

монголын төр ман.ан намуудын зорилго монгол улсыг хөгжүүлж болохгүй ард түмнийг ядуу амьдруулах сэтгэлгээг нь ядуу байлгах л гэж 30н жил зорилгоо болгосон одоо сансандаа бүрэн хүрлээ малчид үнэ байхгүй баахан мал маллаж бэлчээрээ доройтууллаа эцэст ганц өвлийн цасанд булууллаа. малчдыг 30 жил хөөргөлөө 1000н мэргэжлийн эзэн 1000т малчин аврага юу юу ч гэнэ үү

Зочин [122.201.31.13] 2024-02-26 09:44:37

Unen l bicjij dee..mahgui 3 sar bailgaad yzbel....oilgono

Зочин [203.98.76.249] 2024-02-26 10:22:21

монгол уламжлалааараа 3 сар мах идэхгүй байдаг байлаа шүү дээ. одоо л мангас зангаараа нэг чөдөр алгхгүй мах идэж дээр нь тахиа гахай загас тарвага хорхой нэмж идэж байна


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.