Архинд донтоно гэдэг олдмол эмгэг учраас ямар ч хүн архинаас гарч чадна

Aдмин / Эрүүл мэнд

Анагаах ухааны их сургуульд сурч байхад сэтгэцийн тэнхмийн багш маань “Сэтгэл гэдэг бол нэг эрхтэн. Тэр дундаа гэмтдэг эрхтэн. Эгэл жирийн хүн тэр өвчнийг анагаахгүй. Тухайн өвчтөнөө мэдэрч ойлгосон хүн л эдгээдэг. Гэхдээ энэ ажлыг зоригтой, сэтгэлтэй л хүн хийнэ. Сонирхолтой ч ажил шүү” гэж хэлж байсан юм. Тэр үг миний ой тойнд үлдчихсэн хэрэг. Дадлагаар ажиллаж байхдаа багшийнхаа хэлж байсан үгийн учрыг ойлгосон. Элэг, бөөр, зүрх өвдсөн бол оношлоод, эмчилгээ хийнэ, үр дүнг нь харж, мэдэх боломжтой. Хажуунаас нь хүн харсан ч өвдсөн гэдэг нь мэдэгдэнэ.

Гэтэл сэтгэц хямарсан хүнийг хэн ч мэддэггүй хэрнээ бүх өвчний суурь шахуу болдог. Амьдралын чанарт асар их нөлөөлдөг. Үүнийг олж хараад сэтгэцийн эмч болохоор шийдсэн.

Тухайн үед боловсон хүчний нөөцгүй байсан үе. Ингээд сэтгэцийн эмч мэргэжлээрээ 12 жил, 2018 оноос донтолт судлаачаар дөрвөн жил ажиллаж байна.

Ямар ч хүн донтоход сэтгэл зүйн гэмтэл суурь нь болдог. Ялангуяа бага насандаа авсан сэтгэл зүйн гэмтэл хүчтэй нөлөөлдөг. Хурууны өндгөнд өргөс орчихлоо гэхэд өргөсийг нь авахгүйгээр эм уугаад, боолт хийж, яаж ч цэвэрлээд нэмэргүй шүү дээ. Үүнтэй л ижилхэн, гэмтсэн сэтгэл зүйг эмчлэхгүй л бол донтолт үүсэхэд онцгой нөлөөлдөг. Архи согтууруулах ундаа аливаа нэг зүйлд донтоод байгаа хүмүүст сэтгэл заслын эмчилгээ хамгийн чухал байдаг юм шүү. Иймээс л мэргэжлийн байгууллагад хандаарай гэж зөвлөдөг.

Манай эмнэлэгт “Энэ архинаас гарахгүй дээ” гэж яригддаг зөндөө хүмүүс ирж архины хамаарлаас гарч байлаа. Архинд донтоно гэдэг олдмол эмгэг учраас ямар ч хүн архинаас гарч чадна. Гэхдээ хайр, итгэлийн хүчээр л энэ асуудлаас салах бүрэн боломжтой. Манайд архинаас гарсан хүмүүсийн цуглаан болдог юм. Тэр үеэр нэг үйлчлүүлэгч маань “Архи гэдэг дөрвөн үсэгтэй үгэнд хайр гэдэг үг багтдаг. Өөр ямар ч үг бүтэхгүй. Тэгэхээр архи байгаа амьдралд хайр байхгүй л гэсэн үг. Өөрийгөө хайрлаагүй хүн өрөөл бусдыг хайрлахгүй шүү дээ” гэж билээ.

Манай 4С буюу "Сайн санаа, сайхан сэтгэл" хөтөлбөрт маань хамрагдсан хүмүүс бараг 80 хувь нь архины хамаарлаас гарч чадсан байдаг юм.

“Сайн санаа, сайхан сэтгэл” хөтөлбөр нь эмийн эмчилгээг сэтгэл заслын миннесота загвар, танин мэдэхүйн сэтгэл засал, хандлагаар анагаахуйн аргуудыг хослуулан иог, бясалгал, сэтгэц нийгмийн сэргээн засах хөтөлбөрүүдийг нэгтгэсэн эмчилгээний цоо шинэ арга хэлбэр болж байгаа юм. Энэхүү загвар эмчилгээнд дан ганц архины хамааралтай үйлчлүүлэгч төдийгүй тэдний гэр бүлийн гишүүд ч мөн адил хамрагдсанаар эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг.

Аддиктологийн төвийн эмчилгээний тасгийн эрхлэгч АУ-ны магистр Д.Оюунчимэг


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:25

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:25

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Нямсүрэн [59.153.112.15] 2024-03-01 06:41:57

Өндөр

B otgonbayar [103.57.92.73] 2024-02-29 09:35:30

Uuh sedel udur bur bn

Зочин [202.55.188.98] 2024-02-29 11:56:22

Yaj holbogdoh ve ? Ymar nertei gazar dugaar ni ?

Өлзийхутаг [122.201.31.52] 2024-02-28 16:49:39

Өндөр

Өлзийхутаг [122.201.31.52] 2024-02-28 16:48:52

Маш өндөр


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.