Израилийн цэргүүд тусламжийн бараа авахаар бөөгнөрсөн палестинчууд руу гал нээсний улмаас 104 хүн алагдав

Aдмин / Гадаад мэдээ

Пүрэв гарагт Газын зурваст гарсан эмгэнэлт явдлын улмаас 104 хүн алагдаж, 760 орчим хүн шархадсан байна. Газа хотын баруун дүүрэгт палестинчууд тусламжийн бараа ачсан автомашин руу олноороо яаран гүйлдэх үеэр Израилийн цэргүүд гал нээжээ. Тусламжийн цуваа Израилийн армийн танкуудтай ойрхон зогссон нь ийм хядлага гарахад хүргэснийг гэрчүүд мэдээлж байна. “Тусламжийн цувааны машинууд тухайн газарт байрлаж байсан армийн танкуудад ойрхон ирэх үеэр олон мянган хүн бараа авахаар дайрсан. Хүмүүс танкуудад хэт ойртсоны улмаас цэргүүд тэдэн рүү гал нээсэн” гэж нэгэн гэрч ярьжээ.

Израиль, Хамасын хооронд гал зогсоох тохиролцоонд хүрэхэд ойртсон үеэр ийм эмгэнэлт явдал гарч байна. Египет, Катар, АНУ-ын зуучлагчид одоо Исламын шашны ариун сар гэгддэг Рамадан эхлэхээс өмнө талуудын хооронд зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсоох талаар хэлэлцэж байгаа юм. Сарны тооллын дагуу Рамадан сар гуравдугаар сарын 10-ны орчимд эхэлнэ.

Хэрвээ гал зогсоох тохиролцоонд хүрвэл Хамасын гарт байгаа Израилийн барьцааны хүмүүсийн заримыг Палестины хоригдлуудаар солилцох юм. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны халдлагаас хойш Израилийн армийн Газын зурваст явуулсан байлдааны ажиллагааны улмаас амиа алдсан палестин хүний тоо 30,000 даваад байна. Үүнээс гадна Газын оршин суугчдын зарим хэсэг хүнсний хомсдолд орж, өлсгөлөнгийн аюул нүүрлээд байгаа.

Газын зурвасын гадаад ертөнцтэй харилцах цорын ганц гарц болоод буй Египетийн хилийн боомт Рафагаар нэвтэрсэн тусламжийн ачаа хангалтгүй байна. Хөрш Йордан улс Газын зурваст агаараас тусламжийн бараа буулгах ажлыг зохион байгуулж байгаа. НҮБ-ын харьяа байгууллага Дэлхийн Хүнсний Хөтөлбөр саяхан Газын зурвасын хойд хэсэгт ямар ч тусламж хүргэлгүй сар гаруй хугацаа өнгөрснийг анхааруулж, үүнд Израилийн арми саад учруулж буйг шүүмжилжээ.

“Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Газын хойд хэсэгт өлсгөлөн гарах нь гарцаагүй боллоо” гэж Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн дэд захирал Карл Скау мэдэгдсэн байна. Израилийн эрх баригчид тусламжийн ачаа тээвэрлэлтэд саад учруулснаа үгүйсгэж, сүүлийн өдрүүдэд 50 ачааны автомашин Газын зурвасын хойд хэсэгт нэвтэрснийг мэдээлжээ. Израилийн явуулж буй дайнаас дүрвэсэн 1.5 сая палестин хүн одоо Газын өмнөд хилийн Рафа боомтод бөөгнөрөөд байна. Израилийн эрх баригчид Хамас зэвсэгт байгууллагыг бүрэн устгахын тулд Рафа руу довтлохоор сүрдүүлж байгаа. Хил залгаа Египетийн эрх баригчид хүн ам олноор бөөгнөрсөн Рафа руу цэрэг оруулбал “сүйрэл” болохыг анхааруулж байна.

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

Зочин [212.154.131.118] 2024-03-05 15:37:48

Хорвоо ертөнцийн сүүлийн өдрүүдийг өнгөрүүлж байна даа бид.

Бурхан [203.17.23.197] 2024-03-04 13:43:41

Өмхий Еврейчүүд жоом бясаа устгаж байгаа юм шиг хядлага явуулж байна даа. Гитлерийн зөв байсан байна. 45 онд дуусгасан бол ингэж хядлага хийхгүй байлаа. Фашист Еврей Зелинский Украйн үндэстнийг дуусгаж газар нутгийг нь Еврейчүүдэд эзэмшүүлэх бодлого явуулж байна

Зочин [202.179.24.40] 2024-03-04 13:27:16

NO WAR ... МАНАЙ ГӨНӨӨӨДҮҮЛ АМЬД УУ

ЗОЧИН [202.70.43.95] 2024-03-04 09:27:13

ЕВРЕЙ ХҮМҮҮСИЙГ АМЬДРАХ ГАЗАР НУТАГГГҮЙ БАЙХАД ГАЗАР ӨГСӨН ХҮМҮҮСИЙГ ИРГЭЭД ИНГЭЖ СҮЙТГЭЖ БАЙДАГ ҮНЭХЭЭР ХҮН МУУТАЙ Л ХҮМҮҮС ЮМ БАЙНА ДАА.ГАЗАР НУТГИЙГ НЬ БУЛААН АВАХ СОНИРХОЛ ӨНДӨР БАЙНА ДАА

Зочин [68.146.199.167] 2024-03-02 10:43:56

Gitler anx garch ireed zuv um xiij bsan bna. Ullsun xumuusiig alj bgaa juuduud uursduu zovj bgaagui um shig zan gargaj bx shiv. Negmusun gazriin xursnuus archix bsiin!!

Зочин [188.151.233.92] 2024-03-01 21:00:19

Uhej bsn muu huuruud yma evreichuud ih hun muutai haramch novshuud bnlee, olon ornii huntei taarj bhad hamgiin evrei hun bsn

Зочин [59.153.114.244] 2024-03-01 19:02:48

Израилыг амeрик дэмжээд байна

Дорж [192.82.65.175] 2024-03-01 12:23:36

Израйл буруугүй, Хамасууд буруутэй, эхлээд хамасыг шүүгээд дараа нь израйлыг шүү

Зочин [202.126.89.26] 2024-03-01 19:25:18

Хуц муу лалар минь, еврейн бөгс долоогч

Зочин [203.91.116.147] 2024-03-01 10:18:08

israel chuud gej novshiin undesten . germanchuudad hyaduulj baihdaa taarsan . bas boloogui hurgan Shindleriin burtgel gej kino hiigeed teruugere bas tarhi ugaachihsan , ewrei nariig dawraawal tolgoi deer gardag

Зочин [209.89.240.99] 2024-03-01 10:08:55

Хөөрхийдөө өлссөн хүмүүс рүү гал нээж бдаг израйлыг дэлхий үзэн яднадаа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.