Т.Баярхүү: Баянхонгор, Хэнтий, Завхан, Төв аймаг тэжээлийн буудайн татан авалтаа эхлүүлсэн
Улсын Онцгой Комиссын Шуурхай штаб, Эрүүл Мэндийн Яам болон Цаг уур, орчны шинжилгээний газраас хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хэлэхдээ "Хоёр дахь ээлжийн арга хэмжээ болгож Хөдөө аж ахуйн корпорац дээр хадгалагдаж байсан 10 мянган тонн тэжээлийн буудайг хөдөө орон нутгуудад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 10 аймаг гэрээгээ байгуулж. Баянхонгор, Хэнтий, Завхан, Төв аймаг татан авалтаа эхлүүлсэн. Эдгээр тэжээлийн буудайг үнэгүй хүргэж байгаа юм.
Дараагийн ээлжийн 117 мянга орчим айл өрхөд хүнсний тусламж үзүүлэх ажил эхэлсэн. Өнөөдрөөс эхний түгээлт аймгууд руу ачигдаж гарч эхэлсэн.
Зам, давааны цас цэвэрлэх ажлын тухайд гэвэл хоёрдугаар сарын 19-нөөс эхлээд нийтдээ 71 мянган километр замыг аймаг, орон нутгуудад гаргаад байна" гэв.
Сэтгэгдэл
ONZGOI, [139.5.219.212] 2024-03-02 20:32:37
DELXI,DEER,MONGOLJUD,GANZXAN,BUDAA,TARIJ,URGULJ,GURIL.XIJ,TYGER,ZAGAN,SHAR,BUDA,GOIMON,XIDEG,