Энэ онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замд шинэчлэлт хийнэ

Aдмин / Орон нутаг

Энэ онд Өндөрхаан-Чойбалсан болон зарим чиглэлийн авто замуудад их засвар, шинэчлэлт хийхээр төлөвлөжээ.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг УИХ-д өргөн барьж, батлуулсан.

Энэ хүрээнд 2024 онд Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 361 километр хатуу хучилттай авто замыг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ, насжилт өндөр, эвдрэл ихтэй замуудад их засвар хийхээр болсныг ЗТХЯ-аас мэдээлэв.

Үүнд Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан зэрэг чиглэлийн авто зам багтсан байна.


Сэтгэгдэл

Чааваас [202.21.107.66] 2024-03-05 09:40:10

10 жил ч болоогүй зам биздээ!!! Ийм байхад хөгжил яриад яахав дээ...

Зочин [66.181.179.217] 2024-03-05 01:30:22

Болж дээ, маш чанаргүй зам барьсан ямар компани байсан юм бол? Олон жил Дорнодчууд онхол донхолтой замаар явлаа даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.