Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургууль эхэлжээ

Д.Тулга / Улстөр

/Yonhap/. Умард Солонгосоос учрах цөмийн болон пуужингийн аюул заналын эсрэг тогтоон барих хүчийг бэхжүүлэх зорилготой Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан томоохон сургуулилалт өнөөдөр эхэллээ.

Жил бүр зохион байгуулдаг “Эрх чөлөөний бамбай” нэртэй 11 өдрийн сургуулилалт нь Пёньян Шар тэнгисийн хилийн ойролцоо их буугаар буудаж, хэд хэдэн пуужин харвасан зэргээр хурцадмал байдал өсөн нэмэгдээд байгаа үед болж байна. Энэхүү хаврын сургуулилалт нь Пёньян хилийн дагуух хурцадмал байдлыг намжаах зорилгоор 2018 онд байгуулсан Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг өнгөрсөн 11 дүгээр сард цуцалснаас хойш хийж буй анхны сургууль бөгөөд Умардын зүгээс өдөөн хатгасан үйлдэл хийж магадгүй гэж болгоомжилж байна.

Пёньян холбоотнуудын цэргийн сургуулилалтыг улсынх нь эсрэг довтлох бэлтгэл хэмээн буруушааж, ийм сургуулилалтыг эсэргүүцэн удаа дараа пуужин харваж байсан юм. Харин Сөүл, Вашингтоны зүгээс ийм сургуулилт нь зөвхөн хамгаалахад чиглэгдсэн гэж мэдэгдсээр иржээ. Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийнхний мэдэгдсэнээр, энэ удаагийн сургуулилалт нь хуурай газар, далай, агаар, кибер болон сансар огторгуй дахь хэрэгслүүдийг ашиглан олон талт үйл ажиллагаа явуулахад, түүнчлэн Умард Солонгосын цөмийн үйл ажиллагааны эсрэг чиглэх бөгөөд хоёр талын хамтарсан батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилготой байна.

Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ли Сон Жүн өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ, сургуулилалтын үеэр Умардын далавчит пуужинг илрүүлэх, сөнөөх зэрэг янз бүрийн тактик боловсруулна гэж хэлжээ. “Хоёр тал энэ сард нийт 48 хээрийн сургуулилалт хийхээр төлөвлөж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин их юм. Гэхдээ Солонгос хоорондын хилийн ойролцоо ямар нэгэн сургуулилалт хийхээр төлөвлөөгүй” гэж Өмнөд Солонгосын арми мэдээлсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.