Иргэд, аж ахуйн нэгжүүд малчдад туслахаар нийт ₮3.7 тэрбумын хандивыг УОК-т хүлээлгэн өгчээ

Aдмин / Орон нутаг

Өвөлжилт хүндэрч, орон нутагт бэрх нөхцөл байдал үүсээд энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүд малчдад туслахаар хандивын аян өрнүүлж буй. Өнөөдрийн байдлаар Улсын Онцгой Комисс(УОК)-т 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 773.1 сая төгрөгийн бараа материалын тусламж буюу нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив цугларчээ. Эдгээрийг аймаг, орон нутагт хүргэж буй хүнсний тусламжтай хамт иргэд, байгууллагуудын хандивыг хуваарилан хүргэж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар 1,746 тонн хүнсний бүтээгдэхүүнийг 116,000 орчим малчин өрхөд хүргэхээр шийдвэрлэсэн юм. Энэ тусламж одоогоор хоёр аймгаас бусад орон нутагт хүргэгдсэн гэж УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.