Т.Баярхүү: 70 мянга орчим өрхөд малын тэжээл хүргээд байна
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. ЦУОШГ-аас хамгийн сүүлийн байдлаар хоёрдугаар сарын 29-ний өдрөөр зудын үнэлгээг хийж танилцуулсан. Уг үнэлгээг 10 хоног тутам шинэчилдэг бөгөөд 11 аймгийн 50 суманд төмөр, 17 аймгийн 135 суманд цагаан, 17 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.
Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисс болон холбогдох байгууллагын ажилчид энэ сарын 5-ны өдөр хүртэл нийт 4222 малчин өрхийг түлээ түлшээр хангах, 6766 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, 2010 малчин өрхөд хоол хүнсний тусламж хүргэх ажлыг зохион байгуулжээ. 62722 малчин өрхөд өвс, 69866 өрхөд малын тэжээлийг тус тус хүргэсэн.
Сэтгэгдэл