Улсын хэмжээнд 93.142 километр зам гаргажээ
Цас их орж зам даваа хаагдсан газруудад урьдчилсан байдлаар 54,398 километр зам гаргахаар төлөвлөж байв. Тэгвэл одоогоор байдлаар үүнээс бараг хоёр дахин илүү буюу 93,142 километр зам гаргаад байна. Тодруулбал
- аймагт орон нутгийн онцгой комисс 29,387,
- төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид 43,531,
- хувийн хэвшлээс дайчлан ажиллуулж байгаа техник хэрэгслүүдээр нийт 20,224 километр зам гаргажээ.
Мөн одоогийн байдлаар 142 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Үүний дээр малчин эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор ажлын хэсгүүд 470 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 350 өрхөд эмийн багц хүргэхийн сацуу 120 хүнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн гэдгийг УОК-оос мэдээлэв.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар орон нутагт 318 резидент эмчийг томилон ажиллуулж байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:27
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:27
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.