С.Амарсайхан: Зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд 560 мянган төгрөг, өвс тэжээлийн зардал болох 150 мянган төгрөгийг бэлнээр олгож байгаа

Aдмин / Орон нутаг

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газрын нөөцөөс 14 мянган тонн өвс тэжээл, бусад материалыг зудтай байгаа малчин өрхүүд рүү хүргэн ажиллаж байна. Улсын хэмжээнд 116 мянган малчин өрх, зуд, хаваржилтын хүндрэлтэй нөхцөлд нэрвэгдсэн.

Дээрх өрхөд 1700 тонн хүнсний бүтээгдэхүүн болох гурил, будаа мөн бусад тусламжийг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 97 мянган километр автозамыг айл өрх, сум, багууд руу гаргасан. Сүхбаатарт аймагт хамгийн их буюу 942 мянган толгой мал хорогдсон.

Аймгуудаас гадна нийслэлийн хоёр дүүрэг төмөр, цагаан зудын нөхцөл байдалтай байна. Энэ дүүргийн малчин өрхүүдэд мөн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Улсын хэмжээнд 190 гаруй мянган малчин өрх байгаагаас 142 мянга орчим нь банкны зээлтэй байна. Эдгээр өрхийн зээлийн нийт дүн 1.3 их наяд төгрөгт хүрсэн.

Зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд 560 мянган төгрөг, өвс тэжээлийн зардал болох 150 мянган төгрөгийг бэлнээр олгож байгаа" гэв.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:28

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:27

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

зочин [66.181.187.220] 2024-03-08 11:15:48

Иргэдийн татварын мөнгийг өөрөөсөө өгч байгаа юм шиг цацаж байна аа Хариуцлагүйн зудыг давагдашгүй хүчин зүйл гэж нэрлээд шарвагнаж гүйгээд л. Яг ижил газар мал хорогдуулаагүй өрхүүд зөндөө байна Яагаад урамшуулахгүй хаяад гүйгээд байгаа юм Ингээл мал өгнө мөнгө өгнө хоолыг чинь өгнө гээд байхаар дараа өвөл та нарыг хүлээгээд суух болно Аймаг сум багийн олон дарга даамалууд бэлтгэл хангуулахгүй яасан юм

Зочин [205.198.122.35] 2024-03-07 13:52:51

Зайл муу МАНгар!

Зочин [124.158.68.187] 2024-03-07 13:51:29

ЭНЭ ХҮНИЙГ БҮҮ СОНГООРОЙ. ЗАЙСАН ТОЛГОЙГ СҮЙТГЭСЭН ЭТГЭЭД

Sun [66.181.161.248] 2024-03-07 13:40:03

Xaana xezee uguud bgan be xudlaa xeld bxin. Zeeliin xvv tulluu gd l bsan bankan dr yuch medkv l blee


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.