Д.Баярхүү: Мал нь хорт хавдар тусгачихсан юм биш, буруу хооллосных, өөртөө хайргүй амьдарсных!

Aдмин / Нийгэм

“Зуд ба Ядуурал” сэдвээр NTV-гийн дугуй ширээний ярилцлагад оролцохдоо Төв аймгийн Баянхангай сумын засаг дарга С.Баярмаа ингэж ярьдаг юм:–Насаараа мал малласан малчин насны бөгсөнд харамсан ярьж байна. Хэдэн малтай ноцолдоод 40 жил боллоо. Байгаагаас 5 ханатай гэр, хэдэн мал, яахав үр хүүхдийнхээ сургалтын мөнгийг төлсөн, эцсийн бүлэгт мал дагаад хорт хавдартай, мал маллаж олсон бүх мөнгөө эмчилгээнд өгөөд даший шог–гэх маягтай. Яг үг өгүүлбэрийг буулгахгүйгээр иймэрхүү зүйл ярьсан даа.

сонин mn

Би тэр үед нь сөргүүлж тайлбар хэлмээр санагдсан ч цагтаа хавчигдаад амаа жимийгээд өнгөрсөн, одоо С.Баярмаа дүүгийнхээ ярьсанд тайлбараа хэлье.

Монголчуудын нүүдэлчин өв уламжлал (соёл иргэншил!) гэж томоор мандуулахгүйгээр аж төрөх ухааныг нь орчин үедээ татан авчраад би шүүмжилдэг. Шүүмжлэл эзэддээ очиж, тэд гэгээрч ухаараасай л гэж бичдэг. Мууг нь үзэх хорон санаа над байхгүй.

Хайш яйш, заримдаа хайр найргүй амьдардаг. Хэнэггүй нь дэндчихсэн. Цаг нар, байгаль дэлхий, ертөнц тэдний тааллаар байдаг гээд мухраар итгэчихсэн.

Аж төрөх, амьдрах, гэр бүлээ авч явах, үр хүүхдээ хүмүүжүүлэх, найзлах нөхөрлөх, наймаа арилжаа хийх, мөнгө цаасаа хэмнэх гамнах талаар монголчуудын олонхи нь хайр найргүй (муу гэсэн үг биш шүү!), тэр нь л малчдын хорт хавдартай болох үндсэн шалтгаан болохоос малчин хүн мал дагаад хавдар тусдаг гэдгийг би шууд үгүйсгэнэ. Хайр найргүй аж төрөл дотор нь хайр найргүй баярлаж цэнгэх, хайр найргүй идэж уух, хэрэглэх, хайр найргүй өлсөж цангаж өөрийгөө тамлах энэ бүгд чинь орно.

Би хэдэн сарын өмнө бичсэн дээ. Улс даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” өрнөж байгаа энэ цаг үед арай өөр өнцгөөс, хийж бүтээснээ бүү үрэн таран болгочихоосой, хийх бүтээхийн хажуугаар идэш уушаа зөв боловсон тохируулаач ээ, хүнсний аюулгүй байдлаа дээдлээч ээ хэмээн уриалсан нийтлэлээ дахин давтан хүргэе. Хүлцэн уншаарай!

Хууч яриа. Номын садан нэртэй нанхиадч Ц.Сүрэнжав маань хятад эмч найзаасаа санаанд үл багтам зэм (зөвлөлгөө) сонсож гэнээ. Монголчууд ганцхан ажлыг сайн хийгээд сурчих гэжээ. Иддэг хоол хошоо сайн боловсруулж, зөв эрүүл хооллохыг нь хэлчихсэн аж. “Ганцхан сайн ажил” гэдэг нь хоол хүнс юм гэнэ, хятад хүний нүдээр. Хятад эмч хоржоонтой (хорлонтой, гэвч үнэн!) хэлсэн байгаа биз? Олон мянган жил оршин тогтнож, бас найман зууны тэртээ дэлхийн талыг морин туурайгаар сийлж явсан ард түмэн хоол ундаа зөв хийгээд идчихэж чаддаггүй, тэгээд хоолны хордлогоос үүдсэн хоол боловсруулах эрхтэнүүдийн олон төрлийн өвчнөөр гадны эмнэлгүүдийг санхүүжүүлээд, олсон зөөснөө бүгдийг нь эмчилгээнд үрдэг, яг л зөв хэлсэн мэт. Хятадын эмнэлэгт (цаашаа Өмнөд Солонгос, Таиланд, Энэтхэг, Сингапур, Турк гээд явж өгнө) ингэж их мөнгө цутгаж байхаар тэр мөнгөөрөө хоолоо зөв боловсруулаад идээд сурчих л гэсэн байна. Юу нь буруу байгаа юм бэ?

Хүнс тэжээлээ өөрсдөө бэлтгэдэг, бүтээдэг болсон монголчууд минь (малчид минь) хятад эмчийн зөвлөлгөөнд бүү эмзэглэ! Хоол хошны асуудлаар эмнэлгийн хаалга татаад, мөнгөө үрээд баймааргүй байна. XXI зууны соёлжсон энэ цаг дор түүнийгээ гээчих!

Хоол нь ямагт хор болдог сонгодог жишээ болсон МОНГОЛ НАЙР-ын тухай олон жилийн турш би бичиж ярьж, ухуулж ирсэн дээ. Хайр найргүй идэж уудаг, хайр найргүй цэнгэн жаргадаг, дараа нь хайр найргүй өвчилдөг цикл одоо ч яваад буй зураглалыг дор дүрслэнэ. Монголчууд тэгтлээ баяжаад мөнгө төгрөгөө барж ядсан улс биш, бас хүнсээр өөрсдийгөө 100% хахтал нь хангачихаагүй байна. Монголчуудын олонхи нь хоног тоолж өл залгаж яваа хэвээрээ. Дөнгөн данган дэвжин дээшлэх нь үү гэтэл Цагаан сар, зун намрын их найранд олсон зөөснөө гөвөөд бардаг гашуун жишээ олон (бүр маш их) байна. Facebook-ээс хэн нэгний пост эшлэе. Яг л хэлчихсэн байна.

сонин mn

Гол нь ингэж их цаг зав гарздаж хонон өнжин найрлах дайлах шаардлага байна уу, өөр хийх ажил алга уу гэж харуусмаар, амаа асуулгамаар санагддаг. Ийм их найр наадам дунд монголчууд умбаж, гадны зочид гийчдийг гайхшруулах нь ямар учиртай юм бэ?

1) Эдийн засгийн талаас нь тооцвол зуны дэлгэр цагт олон хонь төхөөрч (бараг зочин ирэх тоолонд), ууц тавьж, ширээ дүүрэн зайгүй чихэр боов ааруул өрж, зочин ирэх тоолонд хоол хийж, архи задалж, тогоо нэрж, хөхүүр хөхүүрээр айраг юүлж, илүү гэртээ шартагсдыг тойлж, адаглаад олон хоногоор гал өрдөж, тог шатааж, ундны ус урсгаж байх нь бодит гарлага биш гэж үү? Цомхон, төсөрхөн ёслоод найрлаад салж болдоггүй улс уу, бид чинь? Ингэж их найрлахдаа өр тавьсан, олсноо барсан, мөнгөөрөө шатсан нь захаас аван мянга түмээрээ бий шүү.

2) Сэтгэхүйн талаас нь шинжвэл зочноо бялууртал нь дайлж (идүүлж), үхтэл нь шахаж согтоож, онхолдуулж аваад буцаах нь эрийн хийморийн хэрэг бололтой. Ерөөсөө ингэж их найрлах нь нэр төр, бэлгэ дэмбэрэл, нийгэмд эзлэх байр суурь, хуудуудтайгаа мөчөөрхөх, танил талдаа ихэрхэх томрох гол хөшүүрэг нь юм уу гэлтэй үхэлдэн уралдацгаах. Нэг үгээр нэр төрийн их үйлс бололтой. Гол нь найрлуулагч маань өнчин ядуу байна уу, өртэй байна уу, тэр падлийгүй, хэд хоногийн найр даах бэлтэй бэнчинтэй, лут баян хүн болж бусдад харагдах хэрэгтэй. Харилцан өгөлцөж авалцах бэлгэн дунд чухам л өглөгчийн дүрд хэд хоног сайн тоглож авъя гэсэн шиг гэрийн эзний пээдийх нь жинхэнэ монгол эрийн төрх гэлтэй.

3) Эрүүл мэнд-биологийн талаас нь дүрсэлбэл хүний нэгэн бие махбодь яаж шингээдэг юм гэмээр ой гутам, огиудас хүрэм зүйл бишгүй нэг. Адаглаад зочин бүр литрийн том хулаар айраг гурван удаа, араас нь том гарын мөнгөн аягаар шимийн архи гурван удаа, араас нь жижиг мөнгөн аягаар орос архи (цагаан архийг хөдөө тэгж нэрлэнэ) гурван удаа, эсвэл солбиулж хөнтрөх найрын хатуу дүрэмтэй. Бас ч үгүй сүүтэй цай, өөхтэй мах, ууцны мах, бууз, банш, шөл, зууш хүртчихээд байгаа, дээрээс нь энэ их архи айргийг оруулна гэсэн үг. Нэг сав руу (хүний ходоод) ар араасаа гулган орж буй энэ их идээ умдааны химийн найрлагыг аваад үзэхэд нуль хор байна. Бараашаг, пиво, дарсыг тооцолгүй, зөвхөн монгол найрын дарааллын архи тэргүүтнийг дээр нэрлэлээ. Олон хоног ил, ширээн дээр хадгалсан ууцны өөх мах үнэр ороод ирэхээрээ Таны гэдэс ходоодыг алж өгмөөр санж. Гэтэл монголчуудын ходоод тусдаа, маш дархлаатай гэж монгол найрын дүрэмд үздэг бололтой.

4) Ахуйн талаас нь ариун цэвэр, ахуйн соёлыг ёстой нэг төрөл арилжуулчихав уу гэлтэй. Таныг явж ороход шинэ шаазан, жүнзэнд айраг, архи хийж өгнө гэж гонжийн жоо, учир нь тийм ёс Монголд байхгүй. Таны өмнөх зочин ууж байгаад дутуу орхисон байх ба тийм дутуу орхисон айраг архи ширээ дүүрэн өрөөстэй. Захаас нь аваад сэлбээд Танд барих вий. Архи, шимийнх алин болохыг сөнө түшигч нь амсаж мэдээд дээрээс нь аягалах бол ердийн үзэгдэл.

Бүү сэжиглээрэй. Учир нь цагаан идээ, идээний дээж архийг асгадаггүй, асгавал муу ёр гэсэн монгол заншилтай тул хэн нэгний уусантай нийлээд хэд хэдэн хүний (хэдэн ч хүн байж болно) шүлс холилдоод ходоод руу чинь орж явчихна гэсэн үг.

Шүлсээр юу юу халддаг билээ, тэр ч дүүрч, халдварт шар, гэдэсний өвчин үүсгэгч нян, энэ тэр гэвэл Та монгол айлын найр руу бүү зүглэ. Архи айрганд пологтсон улсын бөөлжис дан жорлонгийн хоолойгоор явдаг гэж бүү эндүүрээрэй. Дэргэд чинь бөөлжих бол ердийн үзэгдэл, эхнэрүүд хэл үггүй цэвэрлэчихнэ. Ялаа батгана шавсан найрын ширээ, тамхины цэнхэртсэн утаа, угаадас, аяга шанага нь нэг дор холилдоод, согтуу хүмүүсийн орилоон, найрын дуу, сөнө түшигчдийн шахаан нийлээд ариун цэвэр гэдгийг ёстой улан дороо хийсэн шиг хийнэ вий.

5) Энэ их найрын хувцас хунар, гоёл гэж бас нэг тээртэй юм байна. Ялангуяа зуны энэ их халуунд заавал ёс мэт үйтэнхуар, эсвэл торгон дээл, үйтэнхуар хантааз, монгол гутал, ковбой шляпан эсгий малгай өмссөн байх, хосоороо тэгж хувцаславал бүр ч ланжгар. Тэр их тээртэй хувцас, шахааны архи, бүгчим халуун нийлээд цаад хүн яаж тэсдэг юм, босч болохгүй, гарч явж болохгүй, нэг суудал дээр шахуулаад, төсөөлөхөд дотор эвгүүцмээр. Тамхилдаг хөөрөг том бага, хөөрөгний даалинд бас их учир байх шиг. Бас л нөгөө нэр төр, мөчөөрхөл явж байх шиг.

6) Нэгэнтээ ярилцах мэтгэлцэх юмаар маруухан, ерөөсөө найран дээр ярилцаж болохгүй дүрэмтэй, зөвхөн дуулж, шахуулж, дуу сонсох үүрэгтэй тул олон цагийн дуу хуур найрлагчдыг чухам залхаахаар юм шиг. Гэвч монголчуудын олонхи нь түүнээс залхдаггүй онцлогтой. Яасан ч их цаг зав, сөөж өгдөггүй дуу хоолой, барагдашгүй дуу хуур вэ гэж гадаадынхан алмайрдаг байх даа.

7) Найраас хамгийн их хохирдог нь гэвэл балчир үрс маань байна. Тэд сурах мэдэх, тоглох наадах алтан цагаа согтуучуудын хэдэн өдрийн найран дунд, тамхины эхүүн утаан дотор өнгөрөөж байна. Найрын эзний өглөгч зан хөдөлж чихэр жимсийг бялууртал нь идүүлснээс хоолны хордлого энүүхэнд, үр хүүхдийнхээ амь насыг дэнчинд тавьсан тохиолдол бишгүй. Цагаан сарын үед түргэний дуудлага ихэсдэгийн нэлээдийг хоолны хордлого эзлэх ба хүүхдүүд олон очдог. Нялхаасаа найр, найрын жаягт дассан хүүхдүүдээс ирээдүйд эрдэмтэн, сэхээтэн бол гэж албадах нь зүйд үл нийцэх бус уу?

Хайр найргүй идэж уудаг, цулайтлаа хайр найргүй дайлуулдаг, хайр найргүй цэнгэн жаргадаг, дараа нь хайр найргүй өвчилдөг, тэгээд хятад, солонгосын эмнэлэгт хайр найргүй мөнгөө цацдаг цикл!

Xүмүүн төрөлхтөн XXI зуунаа алхчихаад даруй эхний 24 дэх жилдээ явна. Гэтэл зэрлэг нь цэнгэл болж, найр наадам, дуу хуур, урлаг, найрагтаа живж, мөнгөө зүв зүгээр гөвж, тэгээд хөгжлийн хоцрогдлын туйл болж яваа улс үндэстэн манай Монголоос өөр дэлхийд хэд бий бол? Тоолоод үз дээ. Лав ихгүй дэг ээ!

Эцэст нь учирлахад, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” нийгмээсээ дэмжлэг хүлээгээд байна. Санаж сэдэж буй, зөв эхлэлтэй олон ажил өрнөж байна. Хувьсгалын нэг гол уриа нь эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдал юм. Хүнсний аюулгүй байдалд (цаанаа бол монгол хүний эрүүл мэнд!) шууд хамаатай энэ буруу зуршлыг одоо л хөндөж тавихгүй бол болохгүй байна! Хүлцээрэй, сэтгээрэй! Малчин хүнд мал нь хорт хавдар тусгаагүй!

Д.Баярхүү


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

zochin [202.126.89.115] 2024-03-27 08:03:45

a

ЗОЧИН [202.126.91.22] 2024-03-20 09:26:30

МАЛЧИД МАЛДАА ДУРТАЙ ТАРИАГАА ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ДУРААРАА ТАРЬЖ ХОРТОЙ МАХ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА.

Зочин [202.55.191.194] 2024-03-15 16:12:37

АРДЧИЛЛЫН ГУЧИН ЖИЛД НОХОЙ ГАХАЙ ШИГ Л ОЛДСОНЫГ НЬ ИДЭЖ ЯВСНЫ ГАЙ...ТЭРНЭЭС 5 ХОШУУ МАЛ ТА НАРЫГ ХАДВАРТАЙ БОЛГООГҮЙ БАЙХОО

зочин [59.153.86.104] 2024-03-10 16:28:13

хүн амьдрахын төлөө иддэг юм уу .идэхийн төлөө амьдардаг юм уу . гэдэг л монголчууд бидний өмнө ирээд удаж байгаа шийдэл 1990 оноос хойш дийлэнх нь идэхийн төлөө зүтгээд байгаа хоол унднаас болсон өвчин дээр 1960 аад оны сүүлээс эмнэлэгт хэвтэж тариа дусал залгуулахаар зүтгэцгээж байсан олон хүнд хор урхаг нь 20 -30 жилийн дараа илэрч вирусын халдварын элэгний хорт хавдар .иймэрхүү тэнэглэлээс хэзээ бид салах вэ . дээр үед хүмүүсууж идэх нь цэгцтэй арвич хямгач зөв дадал заншилтай байсан .

Заас [202.9.47.41] 2024-03-10 14:59:57

Хэнч худалаа гэхгүй бүх баялгааа нам нам дагасан өлөн авилгач том жижиг хулгаачуудад донуулж байдаг арчаагүй ул шал чацага нэртүүд гэдэг нь үнэн пм бишүү энэ их найр баярыг бас хошин шог үзэж өөрсдиинхөө сүүлэрч янхандгииг харж кино үзэж ямар зовлонтой амьдарч байгаа мэдэхгүй мэт харч инээж уйлж жүжгэлдэг тэнэгүүд юм бишүү 2 үхэр хулгаалсан тэнэг 3 жилиин ялтай 4 тэр бумын авилгач хулгаач 40 сая торгуулсан болоод хагартлаа баяжаад үлддэг гээд ярьдаг нь аргагүй энэ монголчууд авилгал хулгааг хатуу ялтай богож монгол хөгжхиигч мэдэхгүй аргагүй хоолооч идэж мэдэхгүй гээд үргэжлэх байх үнэхээрииг гахай нохой шиг баярлаж идэж уудаг шдээ хөдөө гэлтгүй хотынхон

Зочин [122.201.31.97] 2024-03-10 14:12:28

Тэр малчин эр ингэж харамсаж байгаа нь л дэвшил юм. 10 жилийн дараа биш өнөөдөр харамсаж байгаа нь ололт. Одоо түүнийхээ шалтгааныг улс төр болгоод явчихалгүй, мал аж ахуй, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуй гэдэг маань ямархуу үр ашигтай бизнис юм бэ гэдгийг ойлгож ухамсарлах л хэрэгтэй юм. "Өчнөөн жил энэ аж ахуйг эрхлээд ийм боллоо." Алт шиг дүгнэлт. Ийм дүгнэлтийг Монголчууд дор дороо хийх ёстой юм. Харин бурууг нь бцсдаас хайгаад яахав. Хулгайчууд буруутай. Гэхдээ гол эзэд нь бид өөрсөө шүү дээ. Жишээ нь тэр малчин ах одооноос эрчимжсэн мал аж ахуйг сонирхож эхлэх хэрэгтэй. Нийт Монголчууд сэтгэлгээндээ апдэйт хийж эхлэх цаг болсон. Арын хаалга, хулхидалт, авилга, хулгайгаар алийн болгон улжих вэ. Мэдлэгийг хөсөр хаясаны дүнд өнөөдөр бид гашуун үнэнтэй нүүр тулж байна. Жинхнээрээ сурах, копи пасьт хийж диплом өвөртлөх хоёр маш ялгаатай. Дээрээс нь Оросуудаас сурсан юмуу гэмээр шовинист үзэл, бардам зан, аархуу үзэл, үрлэгэн зуршлаа хаяцгаа!

Зочин [103.212.117.176] 2024-05-11 22:15:37

Эрчимжсэн мал аж ахуйгаас дэлхий зугатаж байна Бэлчээрийн мал аж ахуй шиг эрүүл хүнс олдохгүй

Иргэн [66.181.186.216] 2024-03-10 10:19:22

Үнэн үнэн үүнийг бид аль хэдийн ойлгох цаг болсон Ухаарч даруухан цомхон амьдарч оюун ухаанаа эрдэм номоор цэнэглэж бусдын адил боловсон амьдрая Цагаан сар найр хурим зэргийг цэгцлэх хэрэгтэй байна

Эрдэнэчимэг [202.126.89.60] 2024-03-10 06:37:39

Үнэн л байна эндүүцэх хэрэггүй ойлгож ухаарах нь л зүйд нийцнэ

хүннү [202.9.46.80] 2024-03-10 06:27:28

Баярхүү гуай маш зөв юм бичиж. Ганц хөдөөний малчид гэлтгүй хотыхонд ч хамаатай. Найр наадам амралт зугаалга, баяр ёслол нь дэндүү олон. Тэр тоолонгоор дэлгүүр, худалдааны төвөө хоосолдог. Босоо, суугаа, хэвтээ хамаагүй ууж идэж л байдаг хүмүүс. Загидсан гарын чинээ ходоодоо сагсны бөмбөг шиг болтол дүүрэгдэг. Хоол ихдвэл хор болдог гэдгийг манайхан бөөлжөөд чацага алдаад л боно гэж ойлгодог. Үгүй ээ, бүх эрхтэнг чинь хордуулдог. Хоол ундгүйгээр хүн амьд явахгүй, бүхийл хэрэгцээт шим тэжээлээ хоолноос л авдаг. Илүүдэл “шим тэжээл” маань өвчин үүсгэх гол шалтгаан боддог.

Onoch [202.5.202.2] 2024-04-11 11:01:29

эргүү юмыг хөөргөхөө болио. ингэж асуудлыг шийддэггүй юм.

Зочин [66.181.178.37] 2024-03-10 16:59:19

Таньтай санал нэг байнаа гялаалай.

Зочин [66.181.182.42] 2024-03-09 11:39:22

Unen bna

onoch [122.201.31.98] 2024-03-09 13:44:29

Бүх үеийн Ерөнхийлөгчид ингэж долигонож, долдогонож байж сая нэг томилогддог хэцүүхэн амьдрал шүү.

Зочин [202.126.91.117] 2024-03-09 10:17:51

90 хэдэн оны үеийн юм бичиж. Хөдөөгүүр яваад бодит байдлыг үзээч.Малчдыг үзэж цөхсөн л хүн юм.Тэр хятаддаа очоод хямд махаа идээд амьдраач.Хоосон цэцэрхэх хэрэггүй.

Б.ГАНСҮХ [122.201.31.120] 2024-03-09 05:06:07

Яг үнэн шүү дээ... дээрээ ч доороо ч нэг л их найр наадам хөөсөн улс шүү дээ...

Зочин [66.181.178.11] 2024-03-09 00:52:21

Өнөөгийн байгаа төрхыг үнэнээр бичсэн бна, гэтэл зарим хүмүүс эгдүүцсэн байх юм. Яг үнэндээ хөдөөгийн малчид хоол ундаа хэдийд идэж уух наад захын соёлгүй мэдэгхүүнгүй шүү дээ, гол зүйл гэвэл ялангуяа айрагтай газрын айлууд 1 аягаар гэрт байгаа бүх хүнд дамжуулж уулгадаг энэ заваан зүйлээсээ одооноос эхэлж салаач ээ, ядаж 1 удаагийн аяга эсвэл тусдаа 5,6 ширхэг аягаар тусд нь өгөх хэрэгтэй.

Зочин [139.5.216.227] 2024-03-08 21:25:56

Үнэн байна шүү. Айраг, сүүтэй цай, өөхтэй мах, нийслэл салат бүгдийг нь хольж иддэг гэж бодохоор л гэдэс дотор дайн болдог байх даа.

Зочин [66.181.185.79] 2024-03-08 19:30:50

Миний Монголчуудын /үхэр монголчуудын/ зан төрхийг гоёж чимээгүй, яг байгаагаар нь бичжээ. Бид ийм л хөөрүү, онгироо, нэрэлхүү, сагсуу, оркууд мөн билээ.Үнэнийг хэлсэнд гялайлаа.

зочин [66.181.187.220] 2024-03-08 18:54:25

Одоо үед хэлбэр лүү хэт ач холбогдол өгдөг болж Алив хүнсний зүйлийн сав боодол чухал амт чанар дараагийн асуудал Нэг үг байдаг хурим нь хайраасаа чухал Оршуулга нь талийгаачаасаа чухал Гадаад үзэмж царай зүс ухаанаасаа чухал цаг үе байна Жуулчидтай ажилладаг хүмүүс өв соёл үзүүлэх нэг хэрэг Зүгээр цагаан сараар том ууц боовыг дараа нь хаяж байна Харамсалтай гэмээр онгиргон зан бидэнд байна аа Цэвэрхэн зохицуулах хэрэгтэй юм даа Нэг казах айлын хуриманд үхэр 1 адуу хэрэглэж байсан хуримын дараа хуваагаад айлуудад өгдөг байх гэж харж байлаа

Зочин [103.212.119.224] 2024-03-08 17:26:14

Тийм шүү . Яг л үнэн дээ

Б.Гансүх [122.201.31.120] 2024-03-09 05:04:11

Яг үнэн дүр төрхийг бичжээ...

Зочин [66.181.179.105] 2024-03-08 14:27:07

Ёстой үнэн. Ядаж байхад найр олон болох гэж яана аа. Тэр бүх найранд очино гэхээр эрүүл хүн олдохгүй

Зочин [66.181.182.42] 2024-03-09 11:40:21

Unen shuu


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.