УОК: Хамгийн өндөр малын хорогдолтой аймаг Сүхбаатар байна
Улсын онцгой комиссоос зудын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:
-Хамгийн өндөр малын хорогдолтой аймаг Сүхбаатар байна. Зудын үнэлгээг хамгийн сүүлд хоёрдугаар сарын 29-нд шинэчлэн гаргасан. Хэнтий, Дорноговь, Төв, Архангай, Дундговь зэрэг аймгууд малын хорогдол ихтэй байгаа. Тиймээс зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар хаагдсан зам, давааг нээх, өвс, тэжээлийг малчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар УОК-т 45 иргэн, 26 аж ахуй нэгж, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага, нэг гадаадын иргэнээс 3.1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, нэг иргэн, есөн аж ахуй нэгж, долоон төрийн бус байгууллагаас 700 мянга гаруй төгрөгийн бараа материал ирсэн.
Аймаг, сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөн эмч, мэргэжилтнүүд шуурхай үзүүлж явуулаар ажиллаж байна. Зудын эрсдэл өндөр аймаг, сумдад эмнэлгийн болон бусад тусламжийн баг ээлжээр ажиллаж байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:27
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:27
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [192.82.92.153] 2024-03-12 10:31:23
гарчигаа зөв бичмээр юм Өндөр мал хорогдоод намханууд нь үлдсийм байхдаа