Малчин О.Цолмонгийнх улсаас олгосон улаанбуудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж малдаа өгч байна
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллаж байна.
Тэрбээр Хэрлэн сумын тавдугаар багийн малчин О.Цолмонгийн хотоор орж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.
О.Цолмонгийн бага хүү Ц.Түвшинбаяр ХААИС-д малын их эмчээр суралцаж байгаа аж. Хоёрдугаар курсийн оюутан гэртээ дадлага хийхээр иржээ.
Ц.Түвшинбаяр мэргэжлийнхээ дагуу сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр туршиж, улсаас олгосон улаанбуудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж ядарсан малдаа өгч байна.
Хэдийгээр өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан ч цас зуд, малын хорогдол ихтэй хүнд өвлийг давж байна.
Тиймээс үлдсэн малаа тэнхрүүлж, авч үлдэх нь чухал байгааг хүүгийн ээж Н.Сарангэрэл онцоллоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:27
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:27
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
хүннү [202.9.46.64] 2024-03-11 18:48:56
Ямар мунлаг хүү вэ? ХААИС-ийн бүх оюутнууд энэ хүүгээс суралц. Сэтгэл байвал малын эмч тариа тарьж болох нь байна шүү. Сурсан мэдлэг ийм ач тустай байна.