Алба хаагчид цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 айлыг нүүлгэн шилжүүлэв

Aдмин / Орон нутаг

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 19, гал түймрийн 20 дуудлага бүртгэгдэв. Алба алба хаагчид 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Түүнчлэн Онцгой байдлын алба хаагчид гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 17 аймгийн 96 суманд ажиллаж 8242 айл өрхөд хүрч, цасанд хаагдаж зорчих боломжгүй болсон хэсэгт 54 743 километр зам гаргасан байна.

Мөн 5794 тонн өвс тэжээлийг малчдад хүргэж цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.