Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ
Илон Маскийг худалдаж авснаас хойш Твиттер (шинэ нэр нь X) сошиал платформын АНУ дахь хэрэглэгчдийн тоо 23 хувиар буурсныг Sensor Tower судалгааны компани мэдээлжээ. Тухайлбал 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд ийм хэмжээний бууралт ажиглагдсан байна. Энэ хугацаанд гол гол сошиал платформуудын хэрэглээ нийтээрээ буурсан ч X-ийн уналттай харьцуулахуйц биш байгааг мэдээлжээ.
Тухайлбал өнгөрсөн хугацаанд Фэйсбүүк, Инстаграм, Снапчатын хэрэглэгчдийн тоо АНУ-д тус бүр 5 хүрэхгүй хувиар буурсан байна. X-ийн бууралтад хамгийн их дөхсөн нь 10 хувийн бууралттай ТикТок байжээ. Дэлхийн нийт зах зээлд X-ийн хэрэглэгчийн тоо 15 хувиар буурч, өдөр тутам хэрэглэдэг хүний тоо 174 саяд хүрсэн байна.
Гэхдээ Sensor Tower нь зөвхөн гар утасны аппликэйшний хэрэглээг судалдаг бөгөөд тайландаа вэб сайтын хандалтыг оруулаагүй гэнэ. Sensor Tower компанийн тайлангийн талаар X компанийн зүгээс ямар нэг тайлбар өгөөгүй юм. Гэхдээ уг тайланд дурдсан тоотой санал нийлэхгүй байгаагаа шууд бусаар илэрхийлсэн байна.
Тухайлбал нийтэд хандсан мэдэгдэлдээ “Өдөр тутам 250 сая, сар тутам 550 сая хүн хэрэглэгдэг X платформ дээр хэрэглэгчийн зарцуулах дундаж хугацаа жилээс жилд өсөн нэмэгдэж байна” гэжээ. Sensor Tower компанийн тайлан Fidelity хөрөнгө оруулалтын сангийн X платформын үнэлгээ буурсныг харуулсан дүгнэлттэй ерөнхийдөө таарч байна. Илон Маск анх Твиттер компанийг худалдаж авахад Fidelity нэг хөрөнгө оруулагч нь болж байсан юм.
Тус сангийн тооцоолсноор 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд X платформын зах зээлийн үнэлгээ 71.5 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл Илон Маскийн $44 тэрбумаар худалдаж авсан компанийн зах зээлийн үнэлгээ сүүлийн байдлаар $12.5 тэрбумд хүрсэн гэж Fidelity дүгнэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:10
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:10
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.