Аргал оруулж ирэхээр гарсан 15 настай хүү сураггүй болжээ

Aдмин / Орон нутаг

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 10:00-11:00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон байна.

15 настай, эрэгтэй Б-г сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага мөн өдрийн 19:00 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын Сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ЗОЧИН [112.72.10.230] 2024-04-03 08:43:40

Ийм золбин тэнүүлчдийг хайхад гаргасан зардлыг өөрсдөөр нь төлүүлдэг болгох хэрэгтэй. Хэн дуртай нь тэнэж алга болоод түүнд нь БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ урсаж байгаа. ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ.

3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.