Даян нуурт хорогдсон загаснаас дээж авч, Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэнэ

Aдмин / Орон нутаг

“Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас хорогдсон байна” гэх мэдээллийн дагуу Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас томилогдсон ажлын хэсэг тухайн газарт ажиллалаа.

Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс болох “Даян нуур” гэх газарт нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, амьдрах орчин нь хүчилтөрөгчийн дутагдалд орсноор олон тооны загас хорогдсон байна.

Биологийн хүрээлэнд явуулж нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор хорогдсон загаснаас дээж авсан бөгөөд одоогийн байдлаар тухайн газарт очсон ажлын хэсэг, идэвхтэн байгаль хамгаалагч нарын хамт нуурын үхсэн загасыг цэвэрлэн, хуурай газарт гаргаж, устгах ажлыг хийж байна гэж Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.21.113.42] 2024-04-03 11:52:04

арай усыг нь бохирдуулсан юм биш байгаа. Янз бүрийн бодол санаатай явуулын хүмүүс, ялангуяа хятадууд хаа сайгүй л тэнэж илүү дутуу юм хайж доншуучилж явдаг шүү. Сайн шинжлээрэй. Түүнээс биш урьд нь ингэдэггүй л байсан даа. Юм учиртай

3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.