Шар усны үерийн улмаас эвдэрсэн замуудыг түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальт бетоноор засварлаж байна
Их хэмжээний цас, түүнээс үүдсэн шар усны улмаас нийслэлийн гол болон туслах гудамж замууд эвдэрч байна.
Иймд эвдрэл ихтэй авто замуудын нүхэн эвдрэлийг зөв хэлбэрт оруулан хөрөөдөж, түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальт бетоноор засварлаж байна. Асфальт бетон үйлдвэрүүд дөрөвдүгээр сарын 10-наас ажиллаж эхлэх тул нүхэн эвдрэлийг богино хугацаанд засварлаж, хэвийн болгохоор ажиллаж байгаа аж.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд авто замын нүхэн эвдрэлийг засварлах технологийн дагуу агаарын температур +5ºС-аас дээш, замын суурь бүтэц хуурай нөхцөлд халуун асфальт бетоноор засварлах шаардлагатай байдаг.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.25] 2024-04-04 09:08:18
Гарфин гаргаж авсан юм замынхааа матираалд холиод замаа хийчих зам ивдэрэхгүй бат бэх болох юм бишүү
Мөнхбаяр [122.201.31.21] 2024-04-03 18:32:00
Хайлаастын замаа янзлаач ээ арай л бна шүү дээ