Малын сэг зэмийг аймаг, сумын Засаг даргын нөөц хөрөнгө, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангийн санхүүжилтээр устгаж байгаа

Aдмин / Орон нутаг

Орон нутагт малын сэг зэмийг устгах ажил эхэлсэн ч баруун аймгуудын нутгаар ариутгалын бодисгүй, үнэр их байгаа тухайд УОК-оос мэдээлэл өгөв. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Зудад хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг Мал Эмнэлгийн Ерөнхий Газраас гадна ХАА, ХНХ, БОАЖ-ын сайд, аймаг, сумдын Засаг дарга нар хариуцаж байгаа.

Аймаг, орон нутагт мал, амьтны сэг зэмийг устгах, булшлах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг аймаг, сумдын Засаг дарга нар хүлээдэг.

Малын сэг зэмийг устгахад зарцуулагдах санхүүжилтийг аймаг, сумын Засаг даргын нөөц хөрөнгө буюу болзошгүй гамшиг ослын үед зарцуулдаг төсвөөс гаргаж байгаа.

Нэмэлтээр Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангаас орон нутаг хүн хүч дайчлан ажиллахад зарцуулагдах санхүүжилтийг гаргаж байгаа юм. Шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдэж өгнө" гэв.

Зудад 6.6 сая мал хорогдсоноос өнөөдрийн байдлаар 513,948 малын сэг зэмийг устгажээ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [103.57.95.155] 2024-04-14 16:18:09

Зөв арга туршаад, эрсдэлгүй ажилбараар боловсруулах технологи бий болгоод нохойн хоол тэжээл болгоод экспорловол уул нь зүгээр юм.

batuaj [66.181.183.202] 2024-04-12 23:51:33

Энэ ажил нэг л буруу яваад байна. Сэг зэмийг булж устгах буруу. Ээж дэлхийн хөрсөн дор ёстой бохир болоод байгаа. Харин сэгийг шатааж. Үнсийг малчид хямгадаж авмаар байгаа юм.

Зочин [139.5.219.171] 2024-04-12 19:42:27

Хөдөө зам дагуу үхсэн малын сэг маш их байна, засаг дарга нар анхааралдаа яаралтай авах хэрэгтэй. дулаарч ялзрал их явагдана.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.