АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ

Aдмин / Гадаад мэдээ

Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй хамгийн их хэмжээний хур тунадас оржээ. Тус улсын цаг уурын үндэсний төвөөс мэдээлснээр, Абу-Даби эмиртээс зүүн зүгт орших Эль-Айн хотод 24 цаг хүрэхгүй хугацаанд 254.8 мм хур тунадас унасан байна. Энэ хотод АНЭУ-ын цаг уурын гол станц байрладаг ажээ. "Тус улс цаг уурын түүхэн дэх онцгой үйл явдлын гэрч боллоо" гэж X хуудсанд нийтэлсэн мэдээлэлд онцолсон байна.

АНЭУ-д дөрөвдүгээр сарын 15-ны оройноос хойш ширүүн бороо үргэлжлэн орсны улмаас зарим хотод үер буужээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын 17 хуваарьт нислэгийг цуцалсан байна. Мөн хэд хэдэн хотод олон нийтийн газруудаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим чиглэлд хөлөг онгоц ба автобусны хөдөлгөөнийг түр зогсоожээ.

Онцгой байдлын улмаас АНЭУ-ын хөл бөмбөгийн холбоо дөрөвдүгээр сарын 16-нд болох байсан бүх тоглолтыг хойшлуулсан байна.

Аль-Айн хотын Аль-Куа дүүрэгт хөрсний нуралт үүссэний улмаас зам сүйдэж, асар том нүх үүсжээ. Эрх баригчид энэ лхагва гарагт буюу өнөөдөр дэгдэж болзошгүй байгаа хар салхи намжих хүртэл онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг ард иргэдэд уриалсан байна.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

зочин [202.9.47.0] 2024-04-18 08:37:35

бурхнаас өгсөн бэлэг уух устай болсондоо баярла


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.