Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

Aдмин / Улстөр

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид аудитын байгууллагад энэ сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. Нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрийнхөө эхийг хэвлэмэл байдлаар 3 хувийг дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр авч очих ба мөн цахим хэлбэрээр хүргүүлэх юм. Биечлэн очих боломжгүй тохиолдолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсгээ зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж шуудангаар хүргүүлэх боломжтой.

Бие даан нэр дэвшигч нь аудитын байгууллагатай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүрд нь мэдэгдэх аж. Тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлнэ.


Сэтгэгдэл

Болд Бэхийн [203.91.115.47] 2024-04-23 08:45:43

Хар хайрцагаар сонгууль явуулбал саналаа өгөхгүй. Хар хайрцагт саналыг өөрчлөх программ суулгасан гэдэгт итгэл дүүрэн байна.

Зочин [202.9.46.208] 2024-04-18 11:24:47

Би сонгуульд саналаа өгөхгүй. Өгөх ч албагүй. Сонгууль ямар миний амьдралд хүртээлтэй биш.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.