УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилсан хуулийн төсөл: 2025 оноос цэцэрлэг, сургуулийн сурагчдад 11 цагт 250 грамм цэвэр үнээний сүү өгдөг болно
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгох, малчдаа ажлын байртай болгох, бага үдийн хоолны хөтөлбөрт тогтмол хөөрүүлсэн сүү өгдөг байх хуулийн төслийг өргөн барилаа.Тэрээр" Бага үдийн сүү гэдэг нэртэй хуулийн төсөл бол МУ-ын 330 сум 21 аймгийн төвд байгаа ЕБС-ийн 750 мянга гаруй сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд 250 грамм сүүг 11 цагт өгөх хуулийн төсөл байгаа. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс олгоно.
Дэлхийн улс орнууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогын салшгүй нэг хэсэг болгож, хүүхдийн эрүүл мэндийг хамгаална. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улс 1946, Япон Улс 1954, Солонгос Улс 1953 оноос тус тус “Сургуулийн хоол”-ны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлжээ.
Америкийн Нэгдсэн Улсад өдөрт 31 сая, Японд 10 сая, Солонгост 7.3 сая, Энэтхэгт 140 сая, Оросын Холбооны Улсын бүх сургуулийн хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна. Эдгээр улс орнуудын сургуулийн хоолны цэс нь өргөн сонголттой, хоолны түүхий эдийн 70 хувийг органик хүнс эзэлдэг байна.
Манай сургуулийн хүүхдүүд маань бага үдийн хоол хөтөлбөрийнхөө хоолонд цаддаггүй асуудал бий болсон. Улсын төсвөөс хоолны мөнгийг нэмэх гэхээр мөнгө нь хүрдэггүй, мөн хөдөө орон нутагт байгаа хүүхдүүд шүдний эмчилгээний дутагдалтай байгаа. Сумын төвд малтай хэрн нь сүүгээ зарж чадахгүй айл өрхүүд ч байдаг.
Ингэснээр Монгол Улсад өмчийн харилцаа харгалзахгүйгээр нийт 1453 цэцэрлэгт 191,000, нийт 848 сургуульд 750,000 хүүхэд суралцаж байна. Эдгээр хүүхдүүд экологийн цэвэр малын гаралтай сүү ууж эхэлнэ. Энэ нь нэг талаас эрүүл монгол хүүхэд, шүдний өвчлөлгүй монгол хүүхдийг бий болгох, нөгөө талаас малчин ард түмэн сүү сүүн бүтээгдэхүүнээр сургууль цэцэрлэгийг хангаж, малчдын орлого нэмэгдэх эдийн засгийн давуу талуудтай.
Энэ мэт 3 том асуудлыг шийдэх бололцоотой томоохон хуулийн төсөл. Нэг талаас эрүүл монгол хүүхэд, шүдний өвчлөлгүй монгол хүүхдийг бий болгох, нөгөө талаас малчин ард түмэн сүү сүүн бүтээгдэхүүнээр сургууль цэцэрлэгийг хангаж, малчдын орлого нэмэгдэх эдийн засгийн давуу талуудтай.
Малчин өрх бүр сүү нийлүүлэгч, сүүгээ борлуулагч болж чадна. Дэлхийн улс орнууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогын салшгүй нэг хэсэг болгож, хүүхдийн эрүүл мэндийг хамгаална" гэлээ.
Сэтгэгдэл
зочин [202.9.46.17] 2024-04-19 08:38:47
сүү бол хүн төрөлхтөнд бурханаас өгсөн бэлэг юм сүү нийлүүлэх өрх үхрээ пруцлёзин шинжилгээнд хамрагдах хагас жилд заавал шинжилгээнд хамрагдсан байх шаардлгатай энэ бол хэрэгжих ирээдүйгээ болон малчдаа дэмжих чухал санаачилга байна эрт хэрэгжүүлэхгүй яасийн одоо танай нам будаа шүү
Хөдөөний иргэн [202.55.191.194] 2024-04-19 08:18:31
Тэгнэ, ингэнэ гэж бөөнөөрөө зураг даруулахаар болчдог бол, манай улс Дэлхийн №1 болно
УБ иргэн [202.55.191.194] 2024-04-19 08:17:30
Ирээдүй цаг хэрэггүй, хийсэн бүтээснээ зарладаг болмоор байна,
Монгол [66.181.188.66] 2024-04-18 20:52:53
Энэ чинь дараагийн их хуралд сонгогдохгүй бол шоронд орж мэднхээр байгаа юм биш үү
Зочин [203.17.23.197] 2024-04-18 18:23:54
Цэвэр сүү өгч чадах уу. Хуурай сүү бол сүү биш шүү.
Зочин [202.126.90.244] 2024-04-18 18:21:37
Энэ маш зөв шүү
Зочин [202.126.90.244] 2024-04-18 18:20:45
Хүүхдүүдэд цэвэр сүү өгөх тийм инээдтэй байна уу? Харин ч хүний ой ухаанд сүү шиг хэрэгтэй зүйл байхгүй шүүдээ тэнэгүүдэд. Бяцхан хүүхдүүдэд олгодог 100000 шиг хэрэгтэй эд шүү яг учрыг нь ойлгох хүмүүсэд
Зочин [120.17.8.41] 2024-04-18 18:08:24
Bidnii tatwariin mungu, etseg ehchuud huuhdiinhee hool suug daaj yavah yostoi
Зочин [122.201.31.141] 2024-04-18 16:15:19
Сонгууль дөхөхөөр ч мөнч их санаачлага гарах юм даа. 2жилиин өмнө санаачилчихсан бол хэрэгжих ч байсан билүү Одоо сонгуулиар засаг төр өөрчлөгдөөд юу л болох юм билээ
Зочин [202.126.92.173] 2024-04-18 16:00:17
ha ha ha