Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ

Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй байсных нь төлөө мөнгө төлснөөр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон гэж прокурорууд даваа гарагт мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч асан өөрийн өмгөөлөгч Майкл Коэноор дамжуулан өгсөн төлбөртэй холбоотой санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг 34 зүйл ангиар буруутгагдан Манхэттэн хотын шүүхэд дуудагдсан бөгөөд бэлгийн харьцаанд орсон гэх мэдэгдлийг С.Дэниэлсээр хийлгэхгүйн тулд түүнд мөнгө төлсөн гэж прокурорууд үзэж байна.
Прокурор Мэтью Коланжело хэлэхдээ “энэ бол 2016 оны сонгуульд нөлөөлөх, хууль бус мөнгийг ашиглан Д.Трампыг сонгуульд ялахад туслах, түүний зан авирын талаар сөрөг зүйл хэлсэн хүмүүсийн амыг таглах зорилгоор сайтар төлөвлөж, удаан хугацаанд явуулсан хуйвалдаан байсан” гэжээ. Энэ бол жинхэнэ сонгуулийн луйвар байсан" гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.
Шүүх хурлын үеэр Д.Трампын өмгөөлөгчид дээрх мэдэгдлийг няцаасан байна. Өмгөөлөгч Тодд Бланш хэлэхдээ "надад анхааруулж хэлэх зүйл байна: сонгуульд нөлөөлөхийг оролдоход буруу юм байхгүй, үүнийг ардчилал гэж нэрлэдэг" гэжээ.
Трамп сонгуулийн кампанит ажлаа орхиод байна
Шүүх хурал хоёр сарын турш үргэлжлэх магадлалтай бөгөөд энэ нь Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах анхан шатны сонгуульд олон ялалт байгуулсан Д.Трампыг сонгуулийн кампанит ажилдаа бус шүүхийн танхимд цаг хугацаагаа өнгөрүүлэхэд хүргэж байна.
“Би бол магнайлж яваа нэр дэвшигч... иймээс тэд намайг замаас гаргахыг хичээж байна. Өмгөөлөгчид чекээр төлбөр төлж байна” гэж Д.Трамп даваа гарагт болсон хурлын дараа хэлжээ. Д.Трампыг гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийдвэр нь түүнийг дахин ерөнхийлөгч болоход саад болохгүй хэдий ч энэ нь холбооны шүүхэд гэхээсээ илүүтэй муж улсын шүүхэд хамаарах хэрэг учраас тэрбээр ерөнхийлөгч болсон ч гэсэн өөрөө өөртөө өршөөл үзүүлэх боломжгүй юм.
Түүнээс гадна, Жо Байден ялалт байгуулсан 2020 оны сонгуулийн дүнг хүчингүй болгохын тулд хуйвалдаан зохион байгуулсан, Флорида дахь Мар-а-Лаго дахь харшдаа нууц бичиг баримт хадгалсан хэргээр Д.Трампыг буруутгаж байгаа бөгөөд тэрбээр аль алиныг нь үгүйсгэн няцааж байна.
Д.Трампын өмгөөлөгчдийн гаргасан шаардлагуудаас үүдэн эдгээр хэргийг хянан хэлэлцэх хурлууд удаа дараа хойшлогдсоор байгаа бол харин С.Дэниэлст дуугүй байсных нь төлөө мөнгө өгсөн гэх шүүх хурал хуваарийн дагуу явагдаж байгаа юм.
Э.Хулан
Сэтгэгдэл
Lashawn [206.206.94.213] 2025-05-24 18:10:20
Good way of describing, and pleasant article to get facts on the topic of my presentation focus, which i am going to convey in school. casino en ligne Magnificent goods from you, man. I have understand your stuff previous to and you are just extremely great. I really like what you've acquired here, really like what you are stating and the way in which you say it. You make it entertaining and you still take care of to keep it sensible. I can not wait to read far more from you. This is really a wonderful site. casino en ligne I know this if off topic but I'm looking into starting my own blog and was curious what all is needed to get setup? I'm assuming having a blog like yours would cost a pretty penny? I'm not very internet smart so I'm not 100% positive. Any suggestions or advice would be greatly appreciated. Kudos casino en ligne Appreciating the hard work you put into your site and in depth information you provide. It's great to come across a blog every once in a while that isn't the same old rehashed material. Excellent read! I've saved your site and I'm including your RSS feeds to my Google account. casino en ligne Great article! This is the kind of information that should be shared across the net. Shame on Google for not positioning this put up upper! Come on over and consult with my site . Thank you =) casino en ligne We stumbled over here coming from a different web address and thought I should check things out. I like what I see so i am just following you. Look forward to going over your web page again. casino en ligne Awesome issues here. I'm very satisfied to look your article. Thanks so much and I am looking ahead to contact you. Will you please drop me a e-mail? casino en ligne If you would like to increase your know-how simply keep visiting this site and be updated with the most up-to-date news update posted here. casino en ligne Hi there are using Wordpress for your blog platform? I'm new to the blog world but I'm trying to get started and create my own. Do you require any html coding knowledge to make your own blog? Any help would be really appreciated! casino en ligne I like the valuable info you provide in your articles. I'll bookmark your blog and check again here regularly. I'm quite certain I will learn lots of new stuff right here! Best of luck for the next! casino en ligne
Хммм [45.117.35.2] 2024-04-24 09:59:18
Трамп Зэвсгийн наймаачдын ажил буюу дайныг нь дуусгачих учир их л сандар ч бна дааа
Зочин [172.56.107.19] 2024-04-25 01:06:32
Mun erguuteh yum aa
Зочин [202.9.47.49] 2024-04-24 19:59:57
Барууны зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэл дайныг үргэлжлүүлэх замаар зэвсэгийн наймаагаа хийх гэтэл Трамп дайныг зогсооно гээд барууны зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэлийн дургүйг хүргэж байгаа юм. Барууны банк санхүүгийн бүлэглэл, галт зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүлэглэл байдаг.