Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд эрх баригч намынхан элдвийн санаачилгууд их гаргаж байна. Мега төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний мөнгө гаргах бололтой. Үүний нэг нь малчдыг хоршоожуулж, санхүүжүүлэх хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Таван их наядын төсөвтэй энэ ажил “Шинэ хоршоо хөдөлгөөн” нэртэйгээр сүрхий идэвхжив. Бүхэл бүтэн улсын төсвийг тав хуваасны нэгтэй дүйцэхүйц асар их хөрөнгийг малчид руу цацах гэж байна. Уг нь сонгууль өнгөртөл иймэрхүү их хэмжээний мөнгөн дүнтэй томоохон төсөл хөтөлбөрүүд, шинээр гаргах бондуудыг зогсоомоор байгаа юм. Яагаад гэвэл сонгуульд хэн ялах нь тодорхой биш шүү дээ. Та нар ялагдвал яах вэ. Ялсан нам та нарын ажлыг үргэлжлүүлэн хийх баталгаа бий юү.

С.Баярын Засгийн газрын үед 2008 онд “Атрын III аян”-ыг сүр дуулиантай эхлүүлж байсан даа. Тэр үед тэнгэр газрыг нийлтэл хөдөлж байв. Тэгэхэд бид “Сонгууль дуустал энэ аяныг дагаж хөөрцөглөхөө азнаж хашир байцгаах хэрэгтэй” гэж ард түмэнд уриалж байсан. Яг өнөөдрийнх шиг сонгуулийн өмнө амлаж эхлүүлж байсан тэр ажил С.Баярын сонгуулийн шоу болж дуусахыг мэдэж байсан болохоор сонгогчдод сануулж байв. Тэр нь ч үнэн байжээ гэдгийг монголчууд дараа нь ойлгоцгоосон байх. Түүхэнд байхгүй хувьсал авчрах юм шиг л жигтэйхэн саагиж байсан “Атрын III аян” газар тариалангийн салбарыг доривитой хөгжүүлж чадаагүй. Ядаж л газар тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдсэн бил үү. Монголчууд хүнсний ногоо, улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж чадсан юм уу. Жинхэнэдээ хуучин тариалан эрхэлдэг байсан нөхдүүд яг л тэр тарьдаг га талбайдаа өмнөх шигээ ногоо цагаагаа тарьсаар л байна. Өнөөдөр МАН тариаланчидаа яаж хаяж гэмт хэрэгтэн мэтээр цоллож байгааг та бид харж байна.

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг харахад маш их хөрөнгө хаяж байгаа нь хүн бүхний өмнө ил байна. Сонгуулийг угтан хоршоог сурталчлуулахаар сум бүрт хоёр ухуулагч ажиллаж байгаа гэж дуулдсан. Монгол Улс 330 сумтай гэхээр 660 ухуулагч томилогдсон гэсэн үг. Адаглаад л тэдний очоод байрлах газар, хоол хүнс, замын зардал, өдрийн цалин, томилолт зэргийг тооцвол бага мөнгө гарахгүй нь лавтай. Эрх баригчдын ярьж байгаагаар нэг хоршоо дээд тал нь хоёр тэрбум төгрөгийн зээл авч болно гэсэн. Хоршоонд нэгдсэн нэг малчинд багадаа 20 саяын зээлийн эрх үүснэ. Харин 200-1000 малтай бол 30-50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Ингэхдээ Зээлийн батлан даалтын сангаар малчин өрхүүд 90-100 хувь батлан даалт хийлгээд зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авахыг зөвшөөрнө гээд байгаа. Малчид авсан зээлээрээ нэгдэж, түүхий эд бүтээгдэхүүндээ анхан шатны боловсруулалт хийгээд нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлснээр энэ хөтөлбөрт зориулах таван их наяд төгрөг арав дахин өснө гэсэн төсөөлөл хуульд тусгагдсан. Тийм болохоор малчид зүгээр мөнгө өгчих юм шиг санах хэрэггүй. Энэ бол өр, зээл шүү. Дарга нарыг зүгээр өгч байгаа дээр нь гээд ямар ч тооцоололгүй авчихав даа. Хожим үүсэх эрсдэлээ тооцохгүйгээр баахан мөнгө зээлж аваад өрөнд орох вий. Энэ мөнгөтэй, мөнгөгүй малчид малаа маллаад амьдарч болох л байлгүй. Сонгуульд ялах гэсэн дарга нарын “Та нарын зээлийг төр батлан даана. Тэгэхээр боломж олдсон дээр нь зээл ав. Өдрөөс өдөрт мөнгөний ханш унаж байхад зээл авбал хожино” гэх ятгалга цаагуур чинь их явж байна лээ шүү. Зүв зүгээр байж байгаад гэнэт хөөрцөглөж дарвиад сонгуулийн дараа банкны өрөнд орчихоод сууж байв даа.

Хэрэв МАН-ын яриад байгаа энэ бүх гоё ажлууд үнэн зөв юм бол сонгуулийн дараа хөдөлгөсөн дээргүй юу. Мэдээж сонгуульд ялах юм бол хийчих байх гэж горьдож байна. Гэхдээ тэдний туйлын зорилго сонгуульд ялах байдаг болохоор УИХ-д гарсныхаа дараа мартчихдаг, богинохон ой санамжтай улс. Сонгуульд ялсныхаа маргааш юу ч хийхээ больдгийг бид мэднэ. Ямар өнөөдөр анх удаа сонгууль болох гэж байгаа биш.

Бүхэл бүтэн найман удаагийн сонгуулийн туршлага монголчуудад байгаа. Хатуухан хэлэхэд, сонгуульд ялахын тулд юу ч гэж амлаж чаддагийг бид мэднэ. Дөрвөн жилийн өмнө ард түмний саналыг авахдаа ямар гоё, гоё амлалтууд өгч байсныг сана л даа. Найман жилийн өмнө амлаад байсан “Эгийн голын УЦС”, “Тавдугаар цахилгаан станц”, “Нефтийн үйлдвэр” гээд мега төслүүд өнөөдөр байна уу. Томсгосон тойргоор явагдах энэ удаагийн сонгууль асар их зардалтай. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс сонгогдох нь тодорхой. Эрх баригчид сонгуульд ялахын тулд уутаа гөвчих вий дээ. Улсаа дампууруулчихаад сонгуулийн дараа амьдрахын эцэсгүй орон болох вий. Сонгууль болоод амьдрал дуусчихгүй. Сонгуулийн дараа бид ямар ч засагтай байсан амьдрал үргэлжилнэ гэдгийг санах хэрэгтэй.

Ер нь сонгуульд ялж л байвал бусад нь хамаагүй юм шиг эх орноо хорлодгоо одоо хэдүүлээ больцгооё. Та нар заавал ялах ч албагүй. Ялсан ч, ялагдсан ч Монголдоо л амьдарна шүү дээ. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө яагаад сэтгэл зүрхээ зориулаад зүтгэж болдоггүй юм бэ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.40] 2024-05-18 00:00:06

Дүүжин тээвэр метрог нэгэнт гарын үсэг зурчихсан зогсоох боломжгүй болвуу

Зочин [103.57.92.187] 2024-05-09 19:53:56

Яг хийх гэж байхад эсэргүүцсэндээ харамсанан

Зочин [202.21.109.21] 2024-05-09 12:18:54

НЭГДЭЛЖИХ ХӨДӨЛГӨӨН ЯЛСАН ЯВДАЛ 1921 ОНЫ ХУВЬСГАЛТАЙ ТЭНЦЭХҮЙЦ ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА ГЭЖ МАН САЙРХАЖ БАЙСАН ЦАГ БАЙЛАА.

Зочин [202.21.109.21] 2024-05-09 12:15:50

1912 ОНД Э/З 17% ХУВЬ ӨСЛӨӨ МАНАЙ ЗАСГИЙНГАЗАР МӨНГӨТЭЙ БАЯН ХҮНИЙ ЗОВЛОНГ ЭДЛЭЖ БАЙНА ГЭЖ САЙРХАЖ БАЙСАНГЭТЭЛ 2012.2017 ОН ХҮРТЭЛ НҮҮРОНИЙ ҮХИЙГ УРДЧИЛААД АВААД ИДЧИХСАН БАЙСАН.

ЗОЧИН [202.126.88.175] 2024-05-09 09:13:49

СОНГУУЛЬТАЙ ЗЭРЭГЦЭН УХААН ЖОЛООГҮЙ АЖИЛЛАДАГ ЭНЭ ХОРЛОНТОЙ ЗУРШЛАА БОЛИМООР БАЙНА БАЙНГА ӨДӨР ТУТАМ ИНГЭЖ АЖИЛЛАВАЛ МОНГОЛ ХӨГЖСӨН БАЙГАА БУСАД ҮЕД НЬ АМИА БОДОЖ ХУЛГАЙГАА ХИЙХЭЭС ӨӨР ШИДГҮЙ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛААС ТАТГАЛЗАЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛМООР БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ ОРНУУД ХӨГЖИЖ БАЙНА.

Зочин [118.99.2.51] 2024-05-09 09:07:10

Үнэн шүү . Хэт их амлалт , бэлэн мөнгө тараах халамжийн бодлогоороо дамжуулан сонгуулийн хуулийг зөрчин уллайрч байна

Зочин [202.9.46.217] 2024-05-08 12:10:15

Хараал идсэн долларыг үзэн ядаж байна. Дэлхий нийтээрээ энэ муу өмхий долларын мөлжлөгөөс татгалзая. Сонгууль өнгөрөөд энэ доллар өсч төгрөг суларч амьдрал улам хэцүү болно пизда.

Зочин [202.9.46.56] 2024-05-08 15:42:52

[139.5.216.173] Чам шиг золбин гөлөгнүүд цөөрч байвал монгол хөгжинө.

Зочин [139.5.216.173] 2024-05-08 15:36:56

чам шиг оркууд л цөөрч байж улс хөгжинө

Зочин [202.9.40.65] 2024-05-08 11:17:08

Тийм сум бүрт 2 ухуулагч явсан. Миний нэг найз 2 ухуулагч аваад ГА н чандмана орсон байгаа 1 сар болно гээд явсан. Үнэн шүү. Худлаа шоугаар тархиа бүү угаалга малчин түмэн минь. Төлж барахгүй өрөнд орохоо ухаараач ах дүү нар минь. Хулгайчууд ёстой алингаа алдаж бн шүү манайхааан

Иргэн [59.153.86.144] 2024-05-08 09:57:17

Одоо л тохижилтын ажлуудыг хийж эхлэхгүй бол оройтдог л доо.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.