ЯДУУРАЛ ӨСӨЖ, ОРЛОГО БУУРАН, ИНФЛЯЦ САВЛАСАН ОН ЖИЛҮҮД

Д.Тулга / Улстөр

ЦАЛИН ТЭТГЭВЭРИЙН ОРЛОГО ИНФЛЯЦИЙН ДОРООС ӨНДИЙСӨНГҮЙ...

Инфляцийн түвшин 2012 онд дунджаар 12 орчим хувьтай байсан бол Инфляц 2022 оны 4 дүгээр сарын байдлаар Төв банкны зорилтот түвшин болох 6±2 хувийн интервалыг давж, улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.2 хувьд хүрч өсөөдбайв. Цалин тэтгэвэрийн өсөлтийг 2012,2013 онуудад 30 хувьд хүргэн нэмэгдүүлж байсан ч инфляцийн түвшийн ингэтлээ савладаагүйг судалгаа харуулж байна. Эрх баригч Монгол Ардын Нам цалин тэтгэвэрийн хэмжээг дунджаар 10 орчим хувьд хүргэн нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа хэдий ч инфляцийн түвшинтэй уялдаж чадаагүйг 2022, 2023 оны тоо баримтууд илтгэх бөгөөд энэ иргэдийн худалдан авах чадварыг бууруулж эдийн засагт сөрөг нөлөөг дэвэргэдэг.

ЯДУУРАЛД НЭРВЭГДЭЛТ

2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эрх баригч Монгол Ардын Нам “...ядуурлыг 2 дахин бууруулж, иргэдийн цалин орлогыг инфляцид уялдуулан нэмэгдүүлэх...” амлалт өгсөн.

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2012 онд 27 хувьтай байсан Хүн амын ядуурлын түвшин 2022 он гэхэд огтхон ч өөрчлөгдөөгүй буюу 27,1 хувьтай хэвээрээ төдийгүй МАН дангаараа үнэмлэхүй засагласан жилүүдэд Манай улсын нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доор хэрэглээтэй. Ядуурлын шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь буюу 346.4 мянган хүн нэмж ядууралд өртөх магадлалтай байна.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ ДЭЭРЭМДЭХ БОДЛОГО

Татварын Ерөнхий Газрын судалгаанд дурьдсанаар 2007-2015 он хүртэл хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ тогтвортой байсан бөгөөд “хувь хүний орлогын албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татвар” нийлээд 2012 оны төсвийн орлогын 51 хувийг бүрдүүлж байсан бол 2023 оны тайлан мэдээгээр зөвхөн хувь хүний орлогын албан татвар төсөвт оруулж байгаа татварын орлогын 31 хувийг бүрдүүлсэн нь “хувь хүний орлогын албан татварыг 2 дахин бууруулах...” МАН-ын мөрийн хөтөлбөртэй зөрчилдөв.Үйлдвэрлэл бүтээмжийн бодлого хэрэгжүүлж төсвөө орлогожуулах бус иргэдээ татвараар чирэгдүүлэх нь төрийн бодлого бус.


Сэтгэгдэл

Ренчин [183.177.99.226] 2024-05-09 09:25:52

АН засагласан бол яах байсан бол бүр дор байх байсан бахй магадлалтай. Дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчин зовлон гээд юм юман дундуур харин ч гайгүй гарчихсан юм биш үү. Сонгууль дөхөхөөр би байсан бол алаад өгөх байсан гэх яг хийх болохоороо чадахгүй ийм л хүмүүс болж дээ бид

зочин [202.21.106.188] 2024-05-09 12:45:17

Иргэн та сонголтоо Ардчилсан намд өгөөрэй. 4 жилийн дараа ямар өөрчлөлт гарсанг хаарахад амар.

Зочин [202.9.46.56] 2024-05-09 08:57:13

Орк монголчууд ядуу амьдрах дуртай


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.