Шүүгчийн сонгон шалгаруулалтад 73 нэр дэвшигчийг бүртгэжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 73 нэр дэвшигчийг бүртгэжээ.
Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн 28 сул орон тоонд 69 нэр дэвшигчийг, Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн нэг сул орон тоонд 2 нэр дэвшигчийг, Давж заалдах шатны шүүхийн Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн зургаан сул орон тоонд 2 нэр дэвшигчийг тус тус бүртгэсэн байна.
Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд shuugch-songon@judcouncil.mn цахим хаягаар хүлээн авна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:51
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:51
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [202.126.91.252] 2024-05-10 14:27:25
Hi,
Зочин [103.57.95.162] 2024-05-09 23:06:15
Лүндэндорж гэж алуурчныг шоронд хийгээч. Шүүхийн ерөнхий зөвлөлийг цэвэрлэж харуул.