Инфляци буурсан хэдий ч иргэдийн худалдан авалт сул байна
Эдийн засаг хөгжлийн сайд Ч. Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа эдийн засгийн зарим хувь үзүүлэлтүүдийг тоймлон оруулж асуудал руу чиглэж ажилласны хүчинд эдийн засаг сэргэж хямралыг даван тууллаа гэх мэдэгдлийг хавчуулахын ялдамд өөрийгөө магтаад авдаг. Гэтэл эдийн засагт инфляци буурах нь аль нэг улс төрчийн хичээл зүтгэлээс бус аяндаа зах зээлийн зарчмаар өөрчлөгдөж байдаг зүйл билээ. 2022 онд 15 хувьд хүрч дээд цэгтээ тулан иргэдийн амьдрал ахуйд нэлээд хямрал сорилтыг авч ирсэн инфляц 2024 5-р сар гэхэд тодорхой хувиар буурсан хэдий ч иргэдийн худалдан авах чадвар сул, долларын ханшийн өсөлтийг гүйцэхгүй төгрөгийн уналт зэрэг нь бизнес эрхлэгч нарт хүнд туссан хэвээр байна.
Дэлхийн банкны эдийн засгийн судалгаа тайлан мэдээнд Монгол улс уул уурхайн түүхий эдийг экспорт тодорхой хувиар нэмэгдсэн нь зарим эерэг өөрчлөлтүүдийг авчирсан ч түүхий эд, импортын хэт хамаарал, өрийн дарамт зэргээсээ шалтгаалан төдийлөн ахицтай байж чадахгүйг дурьджээ. Нарийвчилсан судалгаагаар, тоймлосон тоо баримтаар ч Монгол улс бүтээмжээ нэмэгдүүлэх өр зээлээ багасгах, авлигалаас ангижрах шаардлага байгааг сануулсаар байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:34
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:34
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [66.181.189.40] 2024-05-17 23:54:15
Убтз
Зочин [202.55.188.85] 2024-05-12 08:09:38
Буурсан зүйл бидэнд огт мэдэгдэхгүй баына.Юмны улам өндөр болоод байгаа
Иргнн [202.21.119.42] 2024-05-11 13:04:47
Энэ төрийнхөнтй цалин ханамж хэт их өндөр( болсон ..Тэд хэт тансаг хэрэглээ авах боломжтой болсрн учир жирийн иргэд жижиг бизнэсийн бүтээгдэхүүн йг авахгүй Одоо гуйанзандиордон төрийн албанйхан хууль хүчнийхэн байхгүй Бусад бараа бүтээгдэхүүн ийм л болж байна
Зочин [103.212.119.113] 2024-05-11 07:42:27
ИРГЭД ТАТВАРЫН ДАРАМТ, ҮНИЙГ ДАРАМТ 2-ЫН ДОРООС ГАРАХ ГАРЦГҮЙ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХҮРЧ БАЙНА. БАНКНУУДЫН ХҮҮГИЙН ДАРАМТ, ДЭЛГҮҮР ХОРШОО, СҮПЕР МАРКЁТ, ХҮНСНИЙ ЗАХУУДЫН ХӨСРИЙ ЛУЙВАРЧИН НАЙМААЧДЫН ШУНАЛААС БОЛЖ ИРГЭДИЙН АМЖИРГАА ТУЙЛДАЖ БАЙГААГ хайхрах амьтан алга уу??? Засаг төр өөөөө
Зочин [103.212.119.113] 2024-05-10 14:15:01
Иргэдийн амьжиргаа үнэн муу байнаа Өргөн хэрэглээний барааны үнийг. НАЙМААЧИД ДУРААРАА ӨСГӨЖ БАЙГААГ ТАСЛАН ЗОГСООГОО ЭЭ ЗАСГИЙН ЗАСГАА, ХОТЫН ДАРГААААА
Бид 2 хөршөөс их хамааралтай. Гэтэл хөршүүдийг мань ... [66.181.160.10] 2024-05-10 10:56:33
Энэ инфляци чинь 2021-22 оны үед гарсан. Яг ОХУ Украйнруу дайрч дайн эхэлсэн үед. Тэгэхлээр 2024 онд Корона вирусын хөл хорио зогсож, дэлхийн эдийн засаг хэвийн байдалд орж байхад Монголын эдийн засаг яагаад өсөхөө больчихов? Дэлхийн хөгжилтэй улс орнууд Оросыг боож, Хятадыг нээнтэглэх гэж элдэв арга хэмжээ авснаас болж тэд Монголд хөрөнгө оруулахаа зогсоочихоод байгаа юм биш үү? Дээрх гадны боолт болон нээнтэг хэдийд зогсох уу? Монголчуудын худалдан авах чадвар хэдийд бүрдэх үү? Бүү мэд.