СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМАНД ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Лагийн нуур” гэдэг газар тавдугаар сарын 12-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж, 13-ны 22:47 цагт бүрэн унтраасан.
Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн өргөн 24 км, урт 60 км талбай өртөж шатсан.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байгаа тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
https://nema.gov.mn/post/155658
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:03
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:03
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [103.57.93.216] 2024-05-15 08:13:24
Сүхбаатарт байгалийн шалгарал явагдсан бол өдийд гал гаргахгүй ард түмэн тэнд амьдарч байх байлаа.